“Монгол-Хятадын экспо”-д оролцохоор явсан 39 ААН 420 орчим сая төгрөгийн хохирол амссан

p1bquk65nctqrrhs8qeldp13sn1Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр хоёр дахь удаагийн Монгол-Хятадын экспо ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан билээ. ХХААХҮЯ болон МҮХАҮТ-иас хамтран зохион байгуулсан үзэсгэлэнд тухайн үед Монголын талаас 280 гаруй ААН, 400 гаруй төлөөлөгч оролцохоор явсан. Гэвч мах, сүүний чиглэлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  39 ААН хорио цээрийн асуудлын улмаас бараа, бүтээгдэхүүнээ Хятадын хилээр гаргуулж чадаагүйн улмаас үзэсгэлэнд оролцож чадаагүй юм.

Эл явдлаас үүдэн 39 ААН-д нийт 420 орчим сая төгрөгийн хохирол учирсан. Харин ӨМӨЗО-ны талаас бараа, бүтээгдэхүүнээ устгуулж, алдагдал хүлээсэн ААН-үүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс 78 мянган америк доллар буюу 190 орчим сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэжээ. Үүн дээр нэмээд МҮХАҮТ-аас бартерын байдлаар болон, дараа дараагийн үзэсгэлэнд үнэ төлбөргүй оролцуулах зэргээр ААН-үүдэд учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна гэдгийг МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих