ЭНЭ БОЛ ЛУЙВАР…
Жолооны үнэмлэхээ орхисон хүнийг 48,000 төгрөгөөр торгож байна. Бидний татварын 1,8 тэрбум төгрөгөөр сүлжээний холболттой цахим төхөөрөмж авч нийслэлийн 400 цагдаад өгсөн.
Уг төхөөрөмжид иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулж, жолоочийн тухай шаардлагатай мэдээлэл зураг хөрөгтэйгөө гарч ирдэг. Жолооны үнэмлэхээ орхисон байвал жолооны үнэмлэхтэй эсэх, эрх нь хасагдсан эсэх зэргийг харж болно. Энэ бол зөвхөн торгууль төлүүлэх төхөөрөмж биш, жолооны үнэмлэхийг шалгах төхөөрөмж юм.
Гэтэл жолооны үнэмлэхээ орхисон жолоочийг 48,000 төгрөгөөр торгож байна! Идчихсэн, Уучихсан, Авилгач, Оффшордчихсон биш, хэрэг зөрчил гаргасанд тооцож торгоно гэдэг бол зориуд нугалаа гаргаж, иргэдийнхээ халаасыг суйлсан үйлдэл мөн!
https://www.facebook.com/photo.php?fbid=561533964222541&set=gm.434780510285462&type=3&theater
URL: