Ираны зорчигч тээврийн нисэх онгоц сүйрч, 66 хүн амиа алджээ
Ираны төв телевиз ”66 зорчигчтой Ираны зорчигч тээврийн нисэх онгоц нийслэл Тегеранаас баруун өмнө зүгт байрлах Ясуж хот руу нисэх замдаа Семиром хотод унаж сүйрсэн байна. Ираны иргэний нисэхийн байгууллага 66 хүн амиа алдсан” хэмээн нотолсон гэж мэдээлжээ.
Осолдсон онгоц нь Ираны Асман агаарын тээврийн компанид харьяалагдах бөгөөд ATR-72 загварын зорчигч тээврийн нисэх онгоц байсан аж. Онгоцонд 60 зорчигч, нисэх багийн 6 ажилтан, нийт 66 хүн зорчиж явжээ.
Ираны эмнэлгийн яаралтай авран туслах төвийн хүн “Онгоцны унаж сүйрсэн Семиром хот нь Ираны төв хэсгийн Исфахан мужид харьяалагддаг, Ясуж хотоос 185 км зайтай байдаг” гэв.
Ираны төв телевизийн мэдээлснээр, авран туслах хүмүүс ослын газарт очжээ. Гэхдээ, осол гарсан газар нь уулархаг, цаг агаарын нөхцөл тааруу учраас авран туслах ажилд бэрхшээл тулгарч байгаа гэнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you8
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
Tel est pris,