Баячуудын хоргодох байр ямар байдаг вэ?
”Та бидний өвөө эмээгийн хоргодож байсан байр тийм ч тухтай байгаагүй. Металлаар хийгдсэн, цэргийн байр эсвэл шумбагч онгоцонд байгаа юм шиг л сэтгэгдэл төрүүлдэг байсан байх. Үнэн гэвэл хүн төрөлхтөн тийм орчинд удаан байж чадахгүй.” гэжээ.
Сүүлийн жилүүдэд түүний өндөр зэрэглэлийн хоргодох байр зах зээлд эрэлт хэрэгцээтэй болж захиалгуудад дарагдаж эхэлсэн байна.
Дэлхийн толгой баячууд /үүнд Билл Гейтс багтана/, алдартай тамирчид, элит гаралтай гэгддэг хүмүүс ихэнх нь нууц хоргодох байртай хэмээн ”хардагддаг.”
2016 онд өндөр зэрэглэлийн хоргодох байрны борлуулалт 2015 оныхоос 700% өссөн хэмээн Техасын Райсин С компанийн ерөнхий менежер Гери Линч өгүүлжээ.
Лондонгийн урд хэсэгт байрладаг цөмийн бодисын дэлбэрэлтийн үед Засгийн Газрын ажилчдын хоргодох байр 4 сая долларын өртгөөр бүтжээ.
Хоргодох байрны бэхжүүлсэн бүтэцтэй барилгууд нь цөмийн дэлбэрэлтэд тэсвэртэй бөгөөд цахилгаан, дулааны асуудлаа шийдсэн, тэсэлгээний хамгаалалттай, ус цэвэршүүлэх системтэй, цөмийн бодист хордсон агаарыг шүүдэг шүүгчтэй гэнэ.
Ихэнх хоргодох байранд нэг жилийн хэрэгцээт хүнс дагалдах ба ногоо ургуулж болох гидропоник хүлэмжтэй юм байна. Мөн гамшгийн үед нэн хэрэгцээтэй эмч, багш зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж буй гэнэ.
2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас эхлэн Вивос компанийн хоргодох байрны борлуулалт хурдацтай өсөж, өнгөрсөн долоо хоногт бүх хоргодох байруудаа худалдаалж дууссан ажээ.
Ойролцоогоор 5000 хүн хоргодох боломжтой эдгээр өндөр зэрэглэлийн байрууд 25,000-200,000 долларын үнэтэй гэнэ. Хэр зэрэг хэмжээтэй байр худалдан авахаас шалтгаалж үнэ өөр өөр байдаг байна. Хоргодох байр бүрт ногоо тарих цэцэрлэг, үзвэрийн танхим, хичээл хийх танхим, анагаах өрөө, дасгал хийх өрөө багтжээ.
Нэг жил болон түүнээс дээш хугацаанд хүмүүс хоргодох байранд амьдрах учир тохь тухтай болон аюулгүй байх тал дээр хамгийн сайн анхаарах хэрэгтэй хэмээн Вичино өгүүлсэн юм.
URL: