Ноён доллар номхорч, ханш нь буурчээ
Сүүлийн сарууд, тухайлбал 2018 он гарснаас хойш ам.долларын ханш харьцангуй буурч, 2450 төгрөгийн ханштай байсан бол одоо 2402 орчим төгрөг болтлоо буурчээ.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2392-2396 төгрөгөөр худалдан авч, 2400-2405 төгрөгөөр арилжиж байна. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2395-2397 төгрөгөөр худалдан авч, 2402-2405 төгрөгөөр арилжиж буй юм.
Цаашид ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй байна.Түүнчлэн Монголбанкин дахь алтны нөөц ч өнгөрсөн жил ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, 25 орчим тонн алт худалдан авсан нь ханш буурч төгрөг чангарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн юм.
URL: