5 олимпийн 13 медалийн эзэн М.Бьорген

204e86fd8e2dbac10f088e20e3ffbf2bПёнчан-2018 олимпийн наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 4х5 км-н буухиа төрөлд Норвегийн бүсгүйчүүд түрүүллээ. Норвегийн баг И.Эстберг, А.Якобсен, Р.Хага болон М.Бьорген нараас бүрдсэн. Гарааг Сочигийн олимпийн багийн спринт уралдааны алт, хувийн спринт төрлийн мөнгөн медальт И.Эстберг хийсэн бөгөөд А.Якобсен, Хага нар 2 болон 3-р буухиаг үргэлжлүүлж алдарт М.Бьорген финиш хийсэн. М.Бьорген тус уралдаанд алтан медаль хүртснээр өвлийн олимпийн наадмаас 13 дахь медалиа хүртсэн юм.

М.Бьорген анх 2002 онд Солт-Лейкийн олимпийн наадамд оролцож буухиа уралдаанд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд түүнээс хойш Турин-2006, Ванкувер-2010, Сочи-2014 олимпийн наадмуудад оролцож удаа дараа медаль хүртэж байсан. Түүний оргил амжилт нь 2010 оны Ванкуверын олимп байсан бөгөөд тэнд 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан.

Тэгвэл Норвегийн багтай хамтдаа Швед болон Оросын олимпийн баг медалийн тавцан дээр гарчээ. Ч.Калла тэргүүтэй Шведийн шигшээ баг тэргүүлэгч Норвегийн шигшээ багаас 2 сек-н алдагдалтай барианд орсон. Норвегийн багийг алтан медаль хүртэхэд 37 настай ахмад тамирчин М.Бьорген финишийг амжилттай гүйцэтгэж чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих