ОГТ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ 6 ХЯТАД ХҮНС

Untitled-6-11Харамсалтай хэдий ч жил ирэх тусам Хятадаас экспортлох хүнсний бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор аюултай бүтээгдэхүүнүүдийг жагсаалтыг гаргалаа. Эндээс та ямар бүтээгдэхүүнд анхаарах шаардлагатайг мэдэж аваарай.

1.Сармис

01-44 Огт хэрэглэж болохгүй 6 хятад хүнс

Дэлхийн сармисны үйлдвэрлэлийн 80%-ийг Хятад улс дангаараа хангадаг. Эрдэмтдийн баталж буйгаар хятад сармис нь пестицид, хүнд металл болон хүний эрүүл мэндэд аюултай бодисоор дүүрэн гэнэ. Үүнээс гадна тэд сармисаа өөр улс руу тээвэрлэхээс өмнө хлорт дүрдэг. Ингэснээр барааны өнгө үзэмж удаан хадгалагддаг байна.

2.Хар перец

02-41 Огт хэрэглэж болохгүй 6 хятад хүнс

Хар перец бол хамгийн түгээмэл амтлагчны нэг билээ. Энэ бүтээгдэхүүнийг хямд өртөгтэй болгох зорилгоор нуугдмал амтлагч, зүйлс нэмэх нь элбэг. Энэ нь будганд оруулсан цардуул, шохой байх нь ч бий.

3.Боловсруулсан мөөг

03-33 Огт хэрэглэж болохгүй 6 хятад хүнс

Хятадаас нийлүүлэгддэг дарсан, давсалсан мөөгний хор хөнөөлийн талаар 2006 оноос л яригдаж эхэлсэн. Бээжин болон томоохон хотын ойролцоо ургуулсан мөөг нь агаарын өндөр бохирдолтой нөхцөлд ургуулсан болохоор олон хүн хордож, эмнэлэгт хэвтсэн тохиолдол ч гарч байжээ.

4.Цоо байцай

pekinskaya-kapusta-vyrashhivanie-i-uhod2-1024x674 Огт хэрэглэж болохгүй 6 хятад хүнс

Зарим фермерүүд байцайндаа формальдегид цацаж, тээвэрлэлтийн ая даахтай болгодог. Үүнийг хүнсэнд хэрэглэснээр арьс загатнах, хоол боловсруулалт алдагдах эрсдэлтэй.

5.Ногоон вандуй

06-28 Огт хэрэглэж болохгүй 6 хятад хүнс

Хятадад 2005 оноос л хуурамч вандуй үйлдвэрлэж эхэлжээ. Үүнийг шар буурцаг, ногоон будагч бодис болон метабисульфит натри хэмээх хортой консервантаар үйлдвэрлэдэг. Метабисульфит натри нь хорт хавдар үүсгэх, бодисын солилцоо алдагдуулах эрсдэлтэй тул хүнсэнд хэрэглэхийг хориглодог. Ийм вандуйг чанахад зөөлөрдөггүй, цайвар ногоондуу өнгөтэй болдог байна.

6.Цагаан будаа

07-28 Огт хэрэглэж болохгүй 6 хятад хүнс

Хамгийн ихээр хуурамчаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн бол яах аргагүй цагаан будаа. Төмсний цардуул дээр хуванцар нэмж, цагаан будаатай ижилхэн хэлбэртэй болгоно. Имй будаа хэрэглэх нь гялгар уут идэж байгаагаас ялгаагүй юм. Үүнээс зайлсхийе гэвэл цагаан будаа худалдан авах үедээ үргэлж чанарыг нь шалгаж байх хэрэгтэй. Хаяг шошгыг нь сайн уншиж, гэртээ нэмж шалгаж үзэхэд илүүдэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих