Нүүрсний утаатай хамт 220 мянган тн уран, 280 мянган тн мышъяк хөрсөн дээр хаягддаг
Нийслэл хот хөрсний бохирдлын хувьд анхаарал татахаар төвшинд аль эрт оччихоод байгаа. Ганц нийслэл ч гэлтгүй уул уурхайн нөлөөгөөр орон нутгийн хувьд ч хөрсний бохирдлын асуудал анхаарал татахаар хэмжээнд оччихоод байна. Наад захын жишээ гэхэд л Хонгор сумын асуудал байна. Мөнгөн усанд бохирдсон хөрснөөс үүдэж нэг сумыг нүүлгэх эсэх тухай яриа ч тухайн үед өрнөж байв. Газрын өнгөн давхарга бохирдож байгаа нь хүний хүчин зүйлтэй шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн өнгөн хөрс химийн хортой элементүүдээр багагүй бохирдсоныг 2005 онд судалгаагаар тогтоосон байдаг. Хөрсөнд байгаа хром,хартугалга, молибден,төмөр зэрэг хүнд металлын дундаж агууламж байх ёстойгоосоо хэд дахин илүү гарсан нь түгшүүр дэлдэж буй.
Хөрс бохирдуулагчаас хамгийн хортой нь болох хар тугалга Улаанбаатарын хөрсөнд дунджаар 43,7 мг байна. Энэ нь дэлхийн хөрсний дунджаас хоёр дахин их гэсэн үг. Зарим газарт 433мг/г-д хүрсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 4,3 дахин их байжээ.
Европын нийгэмлэг хөрсний бохирдол ямар шалтгаанаас үүдэн үүсч буйг судалжээ. Ихэнх улсын хувьд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хөрсний бохирдлынх нь гол буруутан болжээ. Германы хөрсний бохирдлын 65 хувь нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдсэн байна. Шведийн хөрсний 55, Австрийн хөрсний 47 хувь нь мөн ийм шалтгаанаар бохирдсон гэсэн судалгаа гарчээ. Хөрсний бохирдолд нөлөөлдөг дараагийн хүчин зүйл бол хотын хог хаягдал. Үйлдвэрлэлийн хог хаягдал дөрөвдүгээрт жагсчээ. Дэлхийн улс орнууд ч энэ асуудлын ард бүрэн гарч чадахгүй байна. Дэлхий гэж том харахгүйгээр энүүхэндээ гэж ярихад төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдээд байх шиг санагддаг. Төрөөс агаар, хөрс, усны бохирдлыг тусад нь харж, тус тусад нь дарж авах салангид бодлого явуулж буй нь өнөө хэр хөрсний бохирдлыг зөвөөр шийдэхэд нөлөөлж чадахгүй байгаа гэж бодож байна. сүүлийн үед агаарын бохирдолд багагүй мөнгө зарж байгаа. Бүр хэдэн тэрбумаар нь. Гэсэн хэрнээ үр дүн нь тийм ч сайн биш байгаа. Агаарын бохирдолд гэж хаягласан төсвийн мөнгө тайлан бичсэн баахан цаас болж хувирдаг нь нууц биш. Хөрсний бохирдлыг багасгахад ч анхаардаг. Гэсэн хэрнээ тийм сайн биш л байна. агаар, хөрс, усын блхирдлын эсрэг гэж салангид тэмцэж байснаас орчны бохирдлын эсрэг яг ийм алхмыг ингэж хийе гэсэн төлөвлөгөө гаргаж, хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгавал илүү үр дүнд хүрнэ.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хот доторхи болон хотын ойролцоох 45 цэгийн хөрс, уснаас дээж авч шинжилгээ хийхэд хотын хөрсний бохирдол 95 хувь буюу нянгийн бохирдлын хэмжээнд хүрсэн байж. Энэ бол байх ёстой хэм хэмжээнээс 10-16 дахин давсан үзүүлэлт аж. Мэдээж нийслэлийн хөрсний борхирдолд олон шалтгаан бий. Гэр хороолол, хүн амын нягтаршил, агаарын бохирдол, цэвэрлэх байгууламж гээд тоочвол шалтгаан олон. Гэхдээ онцлох хэд хэдэн шалтгаан байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, албан газруудын химийн бодисын эмх замбараагүй хэрэглээ хөрсийг бохирдуулж байгаа нэг гол шалтгаан гэнэ. Хот орчимд 720 гаруй аж ахуйн нэгж 68 нэр төрлийн 790 орчим химийн бодис хэрэглэж байгаа юм байна. Нүүрсний хэрэглээ ч хөрсний бохирдолд жин дарахаар нөлөө үзүүлдэг. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд жилд 3,6 тэрбум орчим нүүрс шатааж байгаа гэсэн статистик бий. Зөвхөн нүүрсний утаатай хамт 220 мянган тн уран, 280 мянган тн мышъяк хөрсөн дээр хаягддаг. Нэг га талбайд 350 кг хаягдал ногдож байна гэсэн үг. Хөрсөнд хаягдаж буй хортой бодис хэр сүйрэл дагуулж буйг судалсан судалгаа одоогоор алга байна.
Хөрс бохирдуулдаг өөр нэг хүчин зүйл бол үйлдвэржилт гэдгийг баримттайгаар дурдахад ийм байна. Үйлдвэрлэл хөгжих хэрээр химийн хортой бодисын хаягдал ус, хөрс, агаарыг бохирдуулсаар байх нь жам. Уул уурхай хөгжиж байгаа энэ үед үйлдвэржилт илүү эрчтэй явагдана гэдэг нь тодорхой. Тэгэхээр анхнаас нь технологи тал дээр нь анхаарч, дэлхийн стандартад нийцсэн чанартай техник, тоног төхөөрөмж хэрэглүүлэх талд анхаарах хэрэгтэй байх. Мэдээж уул уурхайн салбарын экологид үзүүлэх нөлөөллийг хянадаг хүчирхэг тогтолцоо хэрэгтэй. Угаасаа дэлхий нийтэд уул уурхайн салбар, байгаль хоёрын харицлаа тийм ч нийцтэй байдаггүй. Уул уурхай хөгжих хэрээр байгаль орчны асуудал хурцаар босч ирдэг нь бараг л хууль. Тэгэхээр технологийн хувьд шинэчлэл, стандарт гэсэн хоёр үгэнд л анхаарлаа хандуулах нь хамгийн зөв зам.
и.энхжин
URL: