Хятадын уламжлалт Цагаан сарын баярын арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

17809

Хятадын уламжлалт цагаан сарын баяр дөхөж байгаа үеэр, БНХАУ-аас МУ-д суугаа   ЭСЯ, МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвөөс 2018 оны 2 дугаар   сарын 11-нд Улаанбаатар зочид буудлын их танхимд “Хийморьлог яваа Хятадын цагаан   сар” арга хэмжээг зохион явуулсан байна.

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

Тус арга хэмжээнд, БНХАУ-аас   МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминь, БНХАУ-аас МУ-д суугаа   ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли   Вэй, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Ли Яньжюнь, Улаанбаатар дахь Хятадын   Соёлын Төвийн орлогч дарга Хасбагана, МУ-ын шадар сайдын Соёлын зөвлөх   Х.Дамдинсүрэн болон МУ-ын холбогдох албаны хүмүүс, МУ-д оршин амьдарч буй   Хятадын харьяат нар, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл,   МУИС, МУБИС зэрэг их дээд сургуулиудын багш оюутнууд, Улаанбаатар хот дахь бага,   дунд сургуулийн сурагчид, тэдний эцэг эхчүүд, “Рэньминь Рибао” сонин, Синьхуа   агентлаг, ХОУР, Star TV зэрэг Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн   хэрэгслийн сэтгүүлчид зэрэг нийт 500 гаруй хүн оролцжээ.

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

БНХАУ-аас МУ-д   суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хайминь тус арга хэмжээнд үг хэлж,   2017 онд Хятад, Монгол хоёр орны харилцаа маш их хөгжиж, улс төр, эдийн засаг,   соёлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа ахиж, хамтын ажиллагааны хөгжлийн   хөтөч боллоо. Хятад улсын “Нэг бүс, нэг зам” санаачилга, МУ-ын “Хөгжлийн зам”   хөтөлбөрийн стратегийн холболтын явцад манай хоёр орны харилцаа өдөр ирэх тусам   улам ихээр дэвшин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Хятад, Монгол   хоёр орны ард иргэдэд хандан сар шинийн халуун дотно мэндчилгээ, сайн сайхны   ерөөл дэвшүүлэв.

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

МУ-ын шадар сайдын Соёлын зөвлөх Х.Дамдинсүрэн   Хятадын уламжлалт Цагаан сарын баярын арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдож   байгаад баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам ихээр хөгжин   бэхжихийг ерөөж, Хятадын ард түмэнд хандан сарын шинийн халуун мэндчилгээ   дэвшүүллээ.

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

Тус арга хэмжээний үеэр, хүмүүс Хятадын цагаан сарын   уламжлалт идээ баншаас амсаж, Сычуань мужийн уран бүтээлчдийн гар урлалын   бүтээгдэхүүн танхүлү хэмээх амттан, тан юань хэмээх чихэртэй банш, сүлжмэл болон   чихрэн урлал, уран бичлэг зэргийг үзэж сонирхсон байна.

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

МУИС, МУБИС   зэрэг МУ-ын их дээд сургуулийн багш оюутнууд тайжи, бүжиг, дуу, хөгжим зэрэг   үндэстний онцлог бүхий уран сайхан тоглолт хийж, хурсан олны мэлмийг баясгаж   сонорыг мялаалаа.

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

"Хийморьлог яваа Хятадын цагаан сар" арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар   мэдээлэв/


URL:

Сэтгэгдэл бичих