“АВТО УГААЛГЫН ҮНЭ НЭГ ӨДРИЙН ДОТОР 5000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ”
Өнөөдөр (2018.02.15) Билгийн тооллын битүүн. Өвлийн адаг сар. Энэ өдөр монгол түмний хамгийн “завгүй” өдөр. Айл өрх бүр гэгээ тасрахаас өмнө тоос шороогоо гөвж, баярын зоогоо, идээ будаагаа бэлтгэдэг. Түүнчлэн авто угаалгын газаруудад төмөр хүлэгээ “өнгө” оруулах гэсэн эрчүүл дугаарлана. байна. Баяр ёслолыг тохиолдуулан ийм төрлийн үйлчилгээ эрхлэгчид үнээ нэг өдрийн дотор “5000” төгрөгөөр нэмж, авто угаалгын үнэ өсчээ. Тухайлбал, зарим газар жижиг тэрэг 20 мянган төгрөг, дунд гарын жип 30-40 мянга, их гарын жип 35-45 мянган төгрөгөөр угааж байна гэх мэдээлэл байна. Гэвч иргэдээс өндөр үнэ хөлс авсан шигээ чанартай үйлчилгээ үзүүлэхгүй, ачаалалтай гэх нэрээр өнгөцхөн угааж, цэвэрлэж байгаад гайхаж, сэтгэл дундуур байгаа жолооч нар цөөнгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг автомашинд 30-40минут зарцуулдаг байсан бол 5-10 минутын дотор “гялс” цэвэрлэх болжээ.
Өнгөрсөн оны байдлаар нийслэлд 160 гаруй авто машины угаалгын газар үйлчилгээ явуулдаг гэж бүртгэгдсэн байдаг. Үүнээс тал хувь нь л албан ёсны бүртгэлтэй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлж байв.
URL: