Монгол Улс авлигын үзүүлэлтээр дэлхийд “тэргүүлж” байна
Олон улсын “Транспарэнси интернэшнл” байгууллагаас 1996 оноос жил бүр Авлигын төлөөллийн индексийн судалгаа гаргадаг. Анх 50 орчим орныг хамруулж байсан уг судалгаа энэ жил 182 орныг хамруулжээ. Эл судалгаа нь шинжээчдийн төлөөлөлд тулгуурладаг. Манай улс энэ жил 2.7 пунктээр 120-т бичигдсэн аж. Авлигын төлөөллийн индексийг 1-10 гэсэн үнэлгээгээр үнэлдэг бөгөөд нэг рүү ойртвол муу, 10 руу ойртвол сайн гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улс тус судалгаанд 2004 оноос хойш хамрагдаж эхэлсэн бөгөөд 2004, 2005, 2007, 2008 онуудад гурав гэсэн пункт авч байсан нь бидний хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Б.Сандагдорж
URL: