АМГТГ болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, АМГТГ-ын даргаар Х.Хэрлэнг томилжээ.
С.Наранцогт нь Сангийн яамны, Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байсан юм.
Харин Х.Хэрлэн нь 2016 оноос ”Монголын төмөр зам” ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ.
URL: