ЖИРГЭЭ: Засгийн газарт “ҮҮР ЦАЙЛГАХ” биш “ НАР ЖАРГААХ” хүн нь Ч.ХҮРЭЛБААТАР

27972060_969082226575583_3301327692290140323_n

Засгийн газарт “ҮҮР ЦАЙЛГАХ” биш “ НАР ЖАРГААХ” хүн нь Ч.ХҮРЭЛБААТАР.

“Эдийн засагт үүр цайлаа” гэж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдэгдлээ. Гэвч эсрэгээр “НАР ЖАРГААХ ” хүн тэр байж магадгүй..Сангийн сайдын босго давах гэж бүдэрч явахад нь УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат: “У.Хүрэлсүх ээ ! Танай засгийн газрын хамгийн эмзэг цэг чинь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шүү !!!!” гэж хэлсэн нь санамсаргүй үг биш л дээ. “Туслахаа шоронд явуулсан ”, “Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад зарж, мөнгөө ах дүү, туслахынхаа нэрээр шилжүүлж авсан”, “Оюу толгойн мөнгийг Монголын банкуудаар дамжихыг эсэргүүцсэн Рио Тинтогийн гар хөл”, “Оюу толгойн нисэх онгоцны буудал барих тендэрийг хувийн компанидаа өгч дундаас нь их хэмжээний доллар завшсан ”….. Түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд бүгд л баримттай байдаг.
…. Утаа бууруулах нэрээр үрэн таран хийсэн 200 тэрбум төгрөг ч түүнээс холуур өнгөрсөнгүй. “ДЦС-2”-ийг түшиглэн утаагүй түлш үйлдвэрлэх цогцолбор байгуулах нэрээр улсын төсвөөс 14 тэрбум төгрөг авч “салхинд хийсгэсэн ” ажлын автор нь Ч. Хүрэлбаатар. Тэрээр 2008 онд Түлш,эрчим хүчний сайд байхдаа Засгийн газрын тогтоол гаргуулж, ТЭЗҮ нь хийгдээгүй,зураг төсөл нь ч батлагдаагүй төсөлд төсвийн тухай хууль зөрчин 10 тэрбумыг тусгуулсан байдаг. Дараа жил нь ЭБЭХ-ний яамнаас зарласан тендэрт ганцхан компани санал ирүүлсэн нь Монголын “Аморе интерншнл”, ОХУ-ын “Сибтермо” түншлэл оролцож “түлхүүр гардуулах нөхцөл”-өөр 16,8 тэрбум төгрөгийн гэрээг 2010 оны наадмын өмнөх өдөр байгуулжээ. Төсөл эхэлж, ОХУ-ын Красноярск хотын халаалтын зууханд ашиглаж буй технологийг ДЦС-2-ийн зууханд нэвтрүүлэх ажлыг хийсэн ч туршилтын үр дүн гарсангүй. Багануурын нүүрсийг Коксжсон түлш болгох зуух нь ажилласангүй ээ. Шалтгаан нь ердөө л ХАРИУЦЛАГА. Тооцоо судалгаагүйгээр , ТЭЗҮ ч батлагдаагүй байхад улсын төсвийн мөнгөөр туршилт хийчихсэн гэсэн үг. Төсвийн 17 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Тухайн үедээ 21 аймаг бүрт нэг сургууль барих хэмжээний мөнгө л дөө. ТЭЗҮ, зураг төсөл нь батлагдаагүй байхад татвар төлөгчдийн 17 тэрбум төгрөгөөр туршилт хийх эрхийг “АМОРЕ интернэшнл”-д хэн өгөв? гэхээр тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд Ч. Хүрэлбаатар.
“АМОРЕ интернэшнл” компаний захирал Ж.Баатарсүрэн нь Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгын ангийн хүүхэд байсан талаар хэвлэлүүд бичжээ. Утаагүй түлшний үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтэд:”Төслийн санхүүжилтээс 3 тэрбум төгрөгийг хувийн хадгаламжид шилжүүлж, улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ” тухай дурджээ. Утаа бууруулах мөнгөнөөс Ч. Хүрэлбаатарын үрэн таран хийлцсэн нь ганц энэ биш. Мянганы сорилтын сангийн Үндэсний зөвлөлийн даргаар Ч. Хүрэлбаатар ажиллаж байх үеэс утаа бууруулах нэрээр зуух тараах ажлын эхлэл тавигдсан гэдэг.
Утаа бууруулах нэрээр “мөнгө угаадаг” ажил одоо ч үргэлжилсээр. У. Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатар хотын утааг бууруулахаар Солонгосоос 500 сая долларын зээл авахаар болсон. Тэр мөнгө энэ засгийн газрын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гараар орж бас л юунд хүрэхийг таашгүй. Дахиад л 17 тэрбум төгрөг үнс болсон тухай хэдэн жилийн дараа бичиж суух вий дээ!!!! Ерөнхий сайд У. Хүрэлсүх нь нь утаа бууруулах нэрээр нэг ч төгрөг хувьдаа завшиж болохгүй гэж тунхаглаад байдаг. Мөнгөний авдрын түлхүүр атгагч Сангийн сайд нь ЧАДАХ УУ!!! Сурсан зүйлийг сураар боож болдоггүй биш үү!!! Эцэст нь хэлэхэд төрөөс төрсөн тэрбумтнуудаасаа салаагүй цагт утаа буурах бүү хэл Улс чинь байх уу !!! гэдэг асуулт л үлдэнэ.

27750134_969082703242202_2892535094059728460_n 27751834_969082649908874_762799345906409081_n

Баасанжавын Отгон

https://www.facebook.com/Setguulch.B.Otgon/photos/pcb.969083993242073/969082226575583/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих