“АРЕВА”-ТАЙ ХУВААЛЦАХ МОНГОЛЫН ЭРХ АШИГ БУЮУ 40:60

...Хоёр орны Засгийн газрын хэмжээнд ураны салбарт хамтран ажиллахаар тохиролцсон яриа хэлэлцээрүүд нь энэ үед хэргээ бүтээх байх. Гэхдээ үүнд дипломат тохиролцооноос илүү эх орны, ард түмний эрх ашгийг дээдлэх ёстой…

Улсын төсөв, Сонгуулийн тухай хууль гээд монголчуудын анхаарал улс төрд чиглэж байх зуур Монголын ураныг олон улсын зах зээлд гарах анхны алхмуудыг хийж эхэллээ. Дорноговь аймгийн Улаанбадрах су мын нутагт Дулаан-Уулын ураны ордыг эзэмшдэг Францын “Арева” компани тур – шилтын ол борлолтоо амжилттай өн дөрл өж, дараагийн шатанд буюу олборлолт, үйлд вэрлэлд шилжих гэж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байн гын хороо, Ажлын хэсгийнхэн Дулаан-Уулын орд дахь Монголын талын эзэмших хувь хэмжээг ярилцаж эхэлжээ. Урьдчилсан байдлаар Мон голын тал 40 хувь эзэмших байр суурьтай бай на. Гэхдээ үүнийг Цөмийн энергийн тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн, УИХ-аар хэлэлцэж тогтоох бө- гөөд “Арева”-гийн хувьд хуульд заасанчлан 34 хүртэлх буюу түүнээс дээш хувь эзэмш үүлэх сонирхолгүй байгаа бололтой. Францын “Арева” компани нь өөрийн 70 хувийн эзэмшилтэй “Кожегоби Монгол” гэх охин компаниараа дамжуулан Дор ноговийн Дулаан-Уулын ураны ордод 1997 оноос хойш хайгуул хийсэн. Өнгөрсөн жил эхэлсэн туршилтын олбор лолт нь энэ хавар амжилттай өндөр лөсөн. Тиймээс да раагийн ша танд шилжиж, Дор но говийн Ду лаан-Уулд боловс руулсан ислийн үйлд вэр бай гуулахаа хэвлэлээр мэ дэг дээд буй. Энэ тохиолдолд жилд 2000-2500 тонн уран олборлож, үйлдвэрлэнэ гэсэн таамаг байна. Гэхдээ “Арева” компанийн барих үйлдвэр дэлхийн хэмжээнд хүрч ча дах эсэх нь эргэлзээтэй гэх. Учир нь эхний ээл жинд жижиг хэмжээний үйлдвэр барих бөгөөд туршилтын гэх нэртэй энэ үйлдвэр амжилттай, аюулгүй үйлдвэрлэл явуулах нь тогтоогдсон тохиолдолд томруулах боломжтой гэж Францын мэргэжилтнүүд үзжээ. Тиймээс төлөвлөсөн ёсоор боловсруулсан уран буюу ураны ислийг 2014 оноос экспортолж эхэлбэл Монголын Засгийн газар Францын “Арева” компанитай тохиролцох 34-40 хүртэл хувь эзэмшлийнхээ дагуу эхний үр өгөөжөө хүртэх боломж бүрдэнэ.

“АРЕВА”-ТАЙ ХИЙХ ГЭРЭЭ УРАНЫ САЛБАР ДАХЬ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЖИШИГ БОЛОХ ЁСТОЙ

Монголд 14 жил үйл ажиллагаа явуулж буй тус компани өнөөдрийн  байдлаар Дорноговь, Дундговь, Дорнод зэрэг ураны бүсэд хайгуулын 20 гаруй лиценз эзэмшдэг. ДулаанУулын орд ашиглалтад орсноор 1992 оноос хойш зогсонги байдалд орсон Монголын ураны салбар дахь XXI зууны анхны олборлолт, үйлдвэрлэлийг францчууд эхлүүлэх гэж буйгаараа өндөр ач холбогдолтой юм. Одоогоор манайд дэлхийд алдартай ураны салбарын найман акул компанийн тав нь хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Тэдэн дундаас Францын “Арева” ийнхүү олборлолт, үйлдвэрлэлээрээ анхдагч болж Монголын төртэй хамтрах эзэмшлийн хувь хэмжээгээ тогтоох гэж байна. Энэ нь ураны ордуудад өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийж, олборлолтод шилжихээ хүлээж буй гаднын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд анхаарал татахуйц чухал үйл явдлын нэг яалт ч үгүй мөн. Тиймээс Монголын төр “Арева”-тай хувь хэмжээгээ хэдээр тохирч чадахаас ураны салбар дахь гаднын хөрөнгө оруулагчдын цааш цаашид монголчуудад хүртээх хувь хишгийн жишиг тогтоно.

Учир нь Монголд 2000 оноос хойш Канадын “Cameco“, БНХАУ-ын Цөмийн энергийн корпораци буюу CNNC, АНУ-ын хөрөнгө оруулалттай, АНУОрос- Монголын хамтарсан “Denison Mines“ буюу “Гурвансайхан“ зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай 16 компани Дорнодын Гурванбулаг, Дорноговийн Дулаан-Уул, Дундговийн Хараат, Хайрхан зэрэг газарт сүүлийн 10 гаруй жил хайгуул хийж байна. Тэд эхнээсээ олборлолтод шилжихээр бэлтгэлээ хангаж буй. Тиймээс “Арева”-гийн хэлэлцээрийг амьсгал даран, чих тавин тандаж байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Дорнодын Гурванбулагийн ордод нэмэлт хайгуул хийж буй БНХАУ-ын Цөмийн энергийн корпораци буюу CNNC нөөцийн үр дүнгийн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн 8500 тонн ураны нөөцтэйгөө баталгаажуулжээ.

Ингэснээр Гурванбулаг ураны нөөцөөрөө Монголдоо дээгүүрт орох томоохон орд газрын нэг болсон тул “Арева”-гийн дараа Монголын төртэй хэлэлцээрийн ширээний ард сууна. Гэхдээ CNNC-ийн хувьд “Арева”-гаас өөр нөхцөл байдалтай тулгарна. Учир нь Дорнодын бүлэг ордын нэг Гурванбулагт Монгол Улс төсвийн хөрөнгөөрөө өмнө нь хайгуул хийж нөөцтэйг нь илрүүлсэн. Тиймээс Цөмийн энергийн тухай хуулийн 5.2-т заасны дагуу 51 хүртэлх хувиа монголчуудад эзэмшүүлэх учиртай. Харин францчуудын хувьд өөрсдийн хөрөнгөөр Дулаан-Уулын ураны ордыг нээж, нөөцийг нь илрүүлсэн тул хуулийн өөр зүйл заалтыг баримталж буй юм. Цөмийн энергийн тухай хуулийн 5.3-т “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гэсэн заалт бий. Энэ дагуу “Арева”- гийнхан Монголын төртэй буюу “Монатом” компанид тодорхой хувь эзэмшүүлэх ёстой.

Гэхдээ одоо УИХын АБГББХ болон Ажлын хэсэг дээр яригдаж буй хувилбараар манай тал 40:60 буюу Монголын оролцоог 40-д хүргэх саналтай байгаа юм. Харин “Арева”-гийн хувьд 34-өөс дээш хувь эзэмшүүлэх сонирхолгүй байна. Хэрэв үүн дээр тохиролцож чадвал Монголын төр “Арева”-д ямар ч үнэ төлбөр төлөлгүйгээр, Оюутолгойнх шиг зээл мээл авалгүйгээр, шууд хувь эзэмших эрхээ эдэлнэ. Тиймээс Дулаан-Уулын ураны орд дахь яриа хэлэлцээр тохиролцоонд хүрсэн тохиолдолд Монгол Улс анх удаа олон улсын хэмжээнд боловсруулсан уран экспортлох үүдээ нээж буйгаараа Тавантолгой, Оюутолгойн дараа дэлхийн зах зээлд хүч түрэх боломж нээгдэнэ. Харин тэр үед Францын тал ямар байр суурь баримтлахыг одоо таашгүй. Магадгүй хоёр орны Засгийн газрын хэмжээнд ураны салбарт хамтран ажиллахаар тохиролцсон яриа хэлэлцээрүүд нь энэ үед хэргээ бүтээх байх. Гэхдээ үүнд дипломат тохиролцооноос илүү эх орны, ард түмний эрх ашгийг дээдлэх ёстой. Өмнөх “хоёр толгой”-н гэрээнээс туршлага, ухаан сууж, хал үзэж халуун чулуу долоосон улстөрчид өнгөрсөн хугацаан дахь алдаа, онооноос суралцаж, улам няхуур хариуцлагатай хандана гэдэгт итгэх үлдэж байна. Мөн “Арева”-тай хийх гэрээ Оюутолгойнх шиг хэдэн жил сунжирч, маргаан үүсгэхгүй гэсэн найдлага салбарынханд байна. Учир нь 2009 онд батлагдсан Цөмийн энергийн хуулийн дагуу “Арева” компанид ураны хайгуул хийх зөвшөөрлийг шинэчлэн олгосон. Энэ нь Францын тал болон “Арева” груп – пийг Монголын Цөмийн энергийн тухай хуулийн дээрх заалтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болох юм. Олон улсын ураны зах зээлийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2015 он хүртэл нэг паунд боловсруулсан уран дэлхийн зах зээлд 70-75 ам.доллар байна гэсэн тандалт бий. Энэ нь кг тутамдаа 150 орчим ам.долларын ханштай байна гэсэн үг. Тиймээс алт, зэс, нүүрсний эдийн засгийн үзүүлэлтэд хүрэхгүй ч стратегийн хувьд ач холбогдол, үнэ цэнэ нь өснө үү гэхээс буурахгүй нь тодорхой юм.

МОНГОЛ ДАХЬ УРАНЫ НӨӨЦ БА ДЭЛХИЙН ХАНДЛАГА

Монгол оронд ураны геологийн судалгааны ажил 1960-аад оны сүүлчээс ид өрнөжээ. 2000 оноос хувийн хэвшлийн гадна, дотнын хөрөнгө оруулалт нэмэгдэж, “Кожеговь”, “Гурвансайхан” зэрэг компанийн 10 гаруй жилийн геологи хайгуулын ажлын үр дүнд Хараатын ордын нөөцийг баталгаажуулж, Хайрхан, Дулаан-Уул ордыг шинээр илрүүлээд байгаа юм. Ураны нөөц тогтооход Монгол орны нийт нутгийн 70 хувь хамрагджээ. Харин БНХАУ-ын хил орчмын зурвас газрууд судалгаанд ороогүй. Олон жилийн судалгааны үр дүнд Монгол орны нутаг дэвсгэрт ураны есөн орд, 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэгийг олж тогтоосон. Эрдэмтэд энэ есөн ордод 74 орчим мянган тонн баталгаажих нөөц, 1.4 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй гэж баталжээ. Үүнээс таван ордын 70 орчим мянган тонныг үйлдвэрлэлийн нөөцөд тооцож, эдийн засгийн ашигтай гэж үзжээ. Эдгээр ураны ордын судал нь Монгол орны хойд ба баруун хэсэгт 1500 км урт, 450 км өргөнтэй нэлээд том талбайг эзэлдэг. Мөн энэ хэсэг геологийн тог тоцын хувьд эртний настай, чу луулгын янз бүрийн төрөл тарх – сан, шүлтлэг чулуулгатай холбоотой уран, газрын ховор элементүүд байдгийг судлаачид онцолж байна. Сүүлийн 10 гаруй жилийн байдлаар Канад, Австрали, Казахстан, Нигер, ОХУ, Намиби, Узбек, АНУ зэрэг найман орон шар нунтгийн нийт үйлдвэрлэлийн 90 орчим хувийг атгаж буй. Харин олборлолтын 60 шахам хувийг Канад, Австрали, Казахстан улс эзэлдэг ба дэлхийн ураны нөөц баялгийн 46 хувь нь эдгээр улсад ногддог ажээ. Олон улсын атомын энергийн агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, Цөмийн энергийн агентлагаас гаргадаг “Улаан ном”-д мэдээлснээр манай улс ураны нөөцөөр дэлхийд эхний 16-д, Азид зургаад жагсаж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих