Шаардлагагүй орон тоог хасч, бүтээн байгуулалтандаа хүчээ өгөх төсөв

Монгол Улс ирэх оны төсвийг батлаад хоёр хонож байна. Энэ удаагийн төсөв нэлээд удаан яригдаж байж батлагдсан. Тэлэлт ихтэй төсөв нь инфляцийг араасаа дагуулах нь тодорхой гэж хүн бүр л ярьж байсан.

Үүний дагуу ч төсвөө танах асуудал хүссэнхүсээгүй гарсан. Ингээд 1.1 их наяд төгрөгөөр төсвийг танаж эцсийн байдлаар ирэх оны төсвөө баталлаа. Тэгвэл хэл ам дагуулсан төсвийг хэрхэн баталсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийнхэн олон нийтэд нээлттэй зарласан юм.

Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, Д.Ганхуяг, Н.Батбаяр, Су.Батболд зэрэг УИХ-ын гишүүд мэдээлэл хийв. Урд өмнө байгаагүй өндөр түвшний эдийн засгийн өсөлттэй сонгуулийн жилийн төсөв гээд олон асуудалтай, хариуцлагатай төсөв батлагдсан тухайгаа тэд илэрхийлсэн юм.

Тэдний ярьж байгаагаар төсвийн таналтыг зарим нэг салбарт ач холбогдол багатай хөрөнгө оруулалтуудыг хассан гэж тайлбарласан. Тухайлбал, эдийн засгийн өсөлт дэлхийн зах зээл дэх алт, зэсийн үнийн нөлөөлөл, хөтөлбөрөөр төсөвлөж, төсвийн байгууллагын өөрийн орлого, төсвийн зарлагыг санхүүжүүлэх бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан боловсруулжээ.

2012 оны төсвийн төслийг боловсруулахдаа нэгдсэн төсвийн нийт орлогыг 6,352,1 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 35.3 хувь нэгдсэн төсвийн нийт зарлагыг 7,093,0 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 39.4 хувь нэгдсэн төсвийн нийт тэнцлийн алдагдлыг 740,9 тэрбум төгрөгөөр буюу ДНБ-ий 4,1 хувь болохоор тооцож УИХ өргөн барьсныг танасан.

Мөн төсвийн урсгал зарлагын хэмжээг төсөлд 4,637,0 тэрбум төгрөг байхаар тооцсон нь 2011 оны тодотгосон төсвөөс 1,342,6 тэрбум төгрөгөөр буюу 29 хувиар нийт зарлага 7,093,0 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2011 оны тодотгосон төсвөөс 2161,8 тэрбум төгрөгөөр буюу 30.5 хувиар нэмэгдүүлсэн байсныг мөн танасан байна.

Мөн Хүний хөгжил сангийн зарлагыг 892.1 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн зарлагыг 871.1 тэрбум төгрөгөөр тус тус тооцсоныг танасан аж.

Харин танасан зардлуудаасаа бүтээн байгуулалтын салбарт, хүний хөгжил санд нэмж тусгаж өгсөн гэлээ. Тухайлбал, Хүний хөгжлийн сангаас 2012 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 10.9 тэрбум, Орон сууц худалдаж авсны төлбөрт 100 тэрбум бэлэн мөнгө хэлбэрээр 692.6 тэрбум төгрөг, оюутны сургалтын төлбөрт 83.6 тэрбум төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5.0 тэрбум, Хөрөнгө оруулалт хөрөнгийн зардалд 2.3 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан байна.

Харин их хэмжээний орлого бүрдүүлэх ашигт малтмалын салбарын бүтээгдэхүүнээс олох ашгийн төсөөллөөр төсвийн тогтвортой байдлыг тухай хуулийн холбогдох заалт болон ашгт малтмалын бүтээгдэхүүний үнийн төсөөлөл хийгддэг банк санхүүгийн шгууллагуудын гаргасан төсөөлөлд шалгуурлан хийжээ.

Ирэх онд дэлхийн зах зээл дээр нэг унци алтны үнийг 23.7 ам доллар, зэсийн үнийг 6663.5 ам.доллар, боловсруулсан нүүрсний үнийг 1.58 ам.доллараар тооцож тусгасан байна. Харин цалин нэмэгдүүлэх хугацаа өрчлөгдсөнөөс 126.8 тэрбум, бусад тусгал зардлаас 53.1 тэрбум, Хүний хөгжил сангийн зардлаас 10 тэрбум, шинээр эхлэх хөрөнгө оруулалтаас 90.1 тэрбумыг бууруулах, төрийн байгуулагуудын конторын хөрөнгө оруулалтаас 55.4 тэрбум төгрөг гэх зэрэг хөрөнгийн зардлаас нийт дүнгээр нь 334.0 тэрбум төгрөг, нийт зарлагаас 783.6тэрбум төгрөгөөр зардлууд урсгал зардлаас 270.5 тэрбум төгрөгийг тус тус хасаж тооцож төсөвт тусгажээ.

Мөн Хүний хөгжил сангаас 2012 иргэн бүрт олгох хишиг, хувийг нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг олгох бөгөөд тус хувьцааны бэлэн мөнгө болгох сонголтыг нээлттэйгээр нь үлдээсэн байгаа.

УИХ-ын чуулганы хуралдаанаар ямар ямар үр дүн гаргах талаар ажлын хэсгийнхний үзэж байгаагаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.822.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.1, нэгдсэн төсвийн тэнцэвржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 6,306,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувь болсны дээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 483.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий гурван хасах гурван хувь болж өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал 1,2 функтаар буусан байна.

Түүнчлэн Засгийн газраас дотоодын нийт бүтээгдэхүүнийг ирэх онд 18 их наяд төгрөг байхаар тооцож төсвийн төсөлд тусгасныг Европын холбооны улсууд болон зарим орнуудад үүсээд байгаа эдийн засгийн хямрал, дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнийн бууралт нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх магадлал өндөр байгааг харгалзан үзэж дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 16,1 их наяд төгрөг болгох тооцоог гаргаад байгаа аж.

Улсын төсвийн 2012 оны тэнцвэржүүлсэн орлого 4,862,7 тэрбум төгрөгөөр буурсан бол тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 4,862,7 тэрбум төгрөгт төлөвлөгдөн өргөн барьсан төсвийн төслөөс 725,2 тэрбум төгрөгөөр буурсны дээр улсын төсвийн нийт тэнцэл 235.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал 250,6тэрбум төгрөгөөр буурна гэсэн төсөөлөл гаргаад байгаа юм.

Эхний ээлжинд хийгдэх бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдах бодит өсөлт аль салбарт илүү гарах талаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүн УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.

-Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын салбарт бодит өсөлт хэчнээн хувьтай явагдахаар байгаа вэ?
-Бүтээн байгуулалтын ажил одоогийнхоосоо 70 хувь өснө гэсэн тооцоо гараад байгаа. Ирэх онд 1.2 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Үүнд барилга байшин зам тээвэр дэд бүтэц гэх мэт салбарт хийгдэх ажил гэсэн үт.

-Энэ удаагийн төсөвт бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтийн салбар тэр дундаа барилгын материалын үйлдвэрлэлтэд илүү хөрөнгө зарцуулахаар тусгаж байна. Яг ямар салбаруудад эхний ээлжинд хөрөнгө оруулах бэ?
-Одоогийн байдлаар барилга байгууламж тэр дундаа барилгын материал хэрэгцээний 30-40 хувийг дотооддоо хангаж байгаа. Тиймээс дээрх салбарын үйлдвэрлэлийг түлхүү хөгжлүүлэхээр хөрөнгө зарцуулахад илүү ач холбогдол өгч байгаа.

Уг нь бол манайд гол түүхий эд болох цемент төмөр зэрэг материалын түүхий эд бий. Гэтэл үүнийг түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл байхгүй байна. Мөн манай үлдсэн шаардлагатай барилгын материалыг урд хөршөөс авч байгаа нь инфляцид бас нөлөөлж байгаа нь тодорхой учир Замын-Үүд боомтын дэд бүтцийн асуудлыг бас түргэн хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх нь бүтээн байгуулалтын ажлын бас нэг том хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөвт тусгаж байгаа.

Су Батболд: Байшин caв гэхээсээ илүү боомилж байгаа дэд бүтэцдээ анхаарах цаг ирээд байна

Төсвийг танах хамгийн чухал салбар бол төсвийн захиран зарцуулагч нар. Тэдний дураараа нэмдэг орон тоонд Засгийн газар хяналт тавшгүй бол төр хэтэрхий том болж байгаад нэлээд шүүмжлэлтэй хандсан гишүүн бол Су.Батболд юм. Түүнээс энэ талаар цөөн асуултанд хариулт авсан юм.

-Төсвийн таналтанд хамгийн их хамрагдсан салбар нь ямар салбар байсан бэ? Төрийн албаны орон тооны бүтэц хэт данхар байна гэгддэг энэ удаагийн төсөвт орон тоогхэдээр нэмэх вэ?
-Энэ удаагийн төсвийн захиран зарцуулагчид нэлээд өндөр төсөв барьж орж ирсэн. Тэр дундаа орон тооны өсөлт их байгаа. Тухайлбал, орон тооны тал дээр ирэх жил төсөвт байууллагын орон тоог 9000 орчим орон тоогоор нэмэгдүүлий гэсэн тоо орж ирсэн. Мөн урсгал зардлыг нэлээд өндөр гаргасан байсан. Тухайлбал, төрийн захиргааны болон төсвийн байгууллагуудын конторын барилгыг нэмж барихаар орж ирсэн. Үүңд манай ажлын хэсэг барьж болох хэдий ч дэс дараалалтайгаар барих шаардлагатай гэсэн үүднээс энэ бүх зардлуудыг хассан.

-Тэгвэл шинээр Тамгын газар контор шүүх зэрэг төрийн үйлчилгээний албаныхан шинэ байранд орохгүй гэж ойлгож болох уу? Энэ удаагийн төсөв дээр ажиллаад ажиглагдсан нэг зүйл бол төсвийн эрх баригч нар буюу төсвийн салбартаа илүү анхаарах бэ?
-Нэмсэн зардлаараа харин эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөх томоохон салбарууд болох зам тээврийн, ус хангамжийнхаа салбарт илүү анхаарах шаардлага хүссэн хүсээгүй тулгараад байна. Тухайлбал, Замын-Үүд байна. Ер нь иргэд ямар шалтгаанаар хотыг зориод байгааг бас бодоххэрэгтэй.

Үүнд хөдөө орон нутагт дэд бүтэц муу, цэвэр ус, эрчим хүчний хангамж муу учраас л ингэж хотдоо бөөгнөрөөд байгаа. Үүндээ харин хөрөнгө оруулалтаа хийх нь чухал гэдэг дээр гишүүд нэгдээд байгаа. Ингээд ирэх оны төсөв бол бүтээн байгуулалт тэр дундаа нүдэңд харагдаж гарт баригдах ажлууд нэлээд хийгдэх төсөв болсон гэдэг дээр ажлын хэсэг ч тэр УИХ-ын гишүүд ч тэр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Иргэдийн хувьд хамгийн чухал гэдэг хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргээд байгаа ч төсвийн байнгын хорооны гишүүдийн тэр дундаа Монгол Улсын Засгийн газрын байр суурь бол иргэдийн хувьцаагаа бэлэн мөнгө болгох гэхээсээ илүүтэйгээр ирээдүйгээ харж хувьцааны ногдол ашгийг олон жил хүртэх нь илүү өгөөжтэй тул иргэддээ хувьцаагаа бэлэн мөнгө болохгүй байх тал дээр илүү ойлголт өгөхийг хэвлэл мэдээллээр дамжуулан сануулсан юм.

Ингээд ирэх онд монголчууд бүтээн байгуулалтын жил болгож үргүй зардлыг нэмсэн төсвийг зарцуулахаар боллоо.

Н.Наран

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих