Цагаан олимпын хамгийн залуу тамирчин
Энэ удаагийн олимпын хамгийн залуу тамирчнаар БНХАУ-ын 15 настай цаначин Ву Менг тодорчээ. Түүний адил 16 нас хүрээгүй ч цагаан олимпод хүч сорьж буй таван тамирчин бий. Харин хамгийн ахмад тамирчнаар Канадын курлингийн багийн гишүүн Черил Бернард болох магадлалтай. Энэ жил 51 нас хүрч буй канад бүсгүй курлингийн шигшээ багийн нөөц тамирчнаар Пёнчаныг зорино. Тиймээс тэмцээнд оролцох эсэх нь эргэлзээтэй аж. Хэрвээ Черил Бернард олимпод оролцож чадахгүй бол 49 настай Финландын курлингийн тамирчин Томи Рантамаеки хамгийн ахмад тамирчнаар өргөмжлөгдөнө. ЭХ СУРВАЛЖ sportnews.mn
URL: