“Samsung” компанийн ажилчид хордож байна
Өмнөд Солонгосын гар утас үйлдвэрлэгч “Samsung” корпорацийн хагас дамжуулах үйлдвэрийн ажилчид болон тэдний гэр бүлийнхэн ясны хорт хавдраар өвчилж байгааг “The Huffington Post” сонин онцолжээ.
Үйлдвэрийн химийн хор ажилчдад бус тэдний бяцхан хүүхдүүдэд нөлөөлж буй нь ноцтой юм. Эцэг, эхчүүдийнх нь биед хуримтлагдсан химийн хор хүүхдүүдэд нөлөөлж байгаагийн нэг жишээ нь 63 настай Ким Хэ Ин гэдэг эмэгтэйн хүүхэд гэдэсний хавдраар өвчилсөн тохиолдол гэнэ. 15 жил үйлдвэрт ажилласан энэ эмэгтэй хохирсон ажилчдын нэг ажээ.
Ким Хэ Ин өөрөө бамбай булчирхайн өвчтэй болж, зургаан сар эмчилгээнд хамрагдаж, 15 сая вон зарцуулжээ. Тухайн үед “Samsung” компани өдрийн 12 цаг ажиллуулж, хорноос хамгаалах маск өмсдөггүй байсан гэж тэр гомдоллож байна. Эхчүүдийн биед хуримтлагдсан химийн хор хөхний сүүгээр дамжин хүүхдэд нөлөөлдөг гэнэ.
Б.Мөнхтуяа
Ardchilal.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you17
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you2
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/