Д.ТРАМПЫН УУГАН ХҮҮГ ДОРОМЖИЛСОН ҮГТЭЙ ЗАХИДАЛ БАЙЖЭЭ

17756
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүүд хаяглан ирүүлсэн  цагаан нунтаг бодис бүхий дугтуйнд түүнийг доромжилсон үгтэй захидал байжээ гэж “New York Post” сонин мэдээлсэн байна.

Тухайлбал, уг захидалд “Чи бол аймшигтай хүн. Эцэг чинь чамайг телевизээр гаргахыг зөвшөөрч байгаад гайхаж байна. Гэр бүлдээ чи тэнэг нь юм” хэмээн бичсэн байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүүгийн эхнэр Ванесса Трамп нөхөртөө ирсэн захидлыг нээж үзсэнийхээ дараа эмнэлэгт хүргэгдсэн тухай өмнө нь мэдээлж байсан билээ. “Уг захидал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүүд хаягласан байсан. Захидлыг нээж үзсэнийхээ дараа Ванесса Трамп найтаалгаж эхэлсэн учир түүнийг эмнэлэгт хүргэсэн” гэж Нью-Йорк хотын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Гэхдээ нунтаг цагаан бодис “аюулгүй” болох нь тогтоогдсон билээ.

2001 онд АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хууль тогтоогчдод боом өвчний нян шингээсэн захидлуудыг хэн нэгэн илгээсний улмаас 17 хүн хордож, таван хүн амиа алдаж байжээ.

Э.Аянзаяа
http://www.montsame.mn/read/81054

URL:

Сэтгэгдэл бичих