Адууг нь буудаж алаад, газар дээр нь нядалж зардаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

1518573621_novshnuudТөв аймгийн Баянхангай суманд 2018-оны хоёрдугаар сарын 04-05 шилжих шөнө малчин Э-ийн хээр бэлчиж явсан зургаан тооны адуу буудан алж, газар дээр нь нядалж байгаад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарчээ. Уг хэргийг Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг, Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхбаяр нар халуун мөрөөр нь илрүүлсэн байна. Эдгээр этгээдүүд нь найман хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн машинтай дээрх хэргийг үйлдсэн байна. Тус сумын цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад уг этгээдүүдийн дөрөв нь өмнө нь малын хулгайн хэргээр удаа дараа ял шийтгүүлж байсан этгээдүүд байжээ. Улмаар эдгээр этгээдүүд нь 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан этгээдүүд байжээ. Тэд адууг гурван калибр, хоёр том буугаар цээж, толгойд нь хэд хэд буудаж маш хэрцгийгээр алсан байсан болохыг эх сурвалжууд мэдээллэсэн юм. Тэд мөрдөн байцаалтын явцад хээр бэлчиж явсан эзэнгүй адууг алж нядлаад хотод авчирч махны ченжүүдэд зардаг байсан гэдгээ хүлээсэн байна.

Эдгээр этгээдэд Эрүүгийн хуулийн 17.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг хэрэг гарсантай холбогдуулан иргэд та бүхэн малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Undesten.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 February 2018

Нүүрийг нь юунд нуусан юм олон түмэнд харуулаачээ

Сэтгэгдэл бичих