Хятадын аж үйлдвэрлэлийн индекс буурав

Өнгөрсөн сард Хятадын аж үйлдвэрлэлийн индекс сүүлийн 32 cap дахь хамгийн бага түвшинд хүрч, 49 нэгж болон буурсан байна.

Үүнээс болоод Хятадын эрэлт буурч магадгүй болохыг шинжээчид анхааруулжээ. Аж үйлдвэрлэлийн индекс нь үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа хэр идэвхтэй байгааг тодорхойлж өгдөг.

Харин ийнхүү идэвх нь буурахын хэрээр түүхий эдийн эрэлт нь багасах юм. Энэ нь зэс тэргүүтэй металлын ханшид сөргөөр нөлөөлнө. Хятадын эрх баригчид инфляцийг бууруулах зорилгоор мөнгөний бодлогоо хумьж, бодлогын хүүгээ нэмэх зэргээр шат дараатай арга хэмжээ авах болсон тухай өмнө нь мэдээлж байв.

Гэхдээ үүнээс болж тус улсын эдийн засаг хэтэрхий хурдан хөрж байгаа нь АНУ, Европ хямарчихаад байгаа энэ үед томоохон аюул дагуулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих