НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Шинийн 3-нд явагдана
НӨАТ-ын урамшууллын 2018 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн таны 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой.
Энэхүү сугалааны тохирол нь 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул урамшууллын өөрчлөгдсөн хэмжээ хамаарна.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
URL: