Сар шинийн өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Аливаа баяр ёслолыг үл харгалзан байнгын бэлэн байдалд ажилладаг хүмүүс гэвэл цагдаагийнхан. Цагаан сарын энэ өдрүүдэд ч цагдаагийн ажилтнууд цаг наргүй ажиллана.
Өчигдөр Нийслэлийн цагдаагийн азраас мэдээлэл хийсэн. НЦГ-аас газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Цэрэнпунцаг “Сар шинийн баяраар камержуулах ажлыг тодорхой төвшинд хийсэн. Үүний жишээ нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн 1,3,11 хорооны өргөн чөлөөг камержуулах ажлыг зохион байгуулсан” гэдгээ онцолсон юм.
ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бэхтөр “Өнгөрсөн онд cap шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааныг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, буруу зогсолт хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байгаа. Харин 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарч байна. Cap шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтад авахаас гадна гэр хороолол, орон сууц дундах замуудыг давхар хяналтдаа авч замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн нийт 760 алба хаагч та бүхний амар амгалангийн манаанд ажиллана” гэж мэдээлсэн юм.
Цагдаагийн байгууллагын зүгээс үндэсний уламжлалт баяраараа гэмт хэрэг гаргахгүй, амар тайван баярлаж амрахыг сануулахын хамт энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
URL: