Б.Хурцыг улс орон даяар эрэн сурвалжилж байна

f8e4cdcbefdac58c93db49447dd80d9b-1ТЕГ-ын дарга  асан Б.Хурцыг улс орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхны шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Б.Хурцыг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаад байсан юм. Н.Алтанхуяг нь “Б.Хурц нь өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлийн хурал хийж, арваннэгдүгээр сард C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр төрд халдсан, гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг Б.Хурцад даалгаж, миний нэр төрийг сэргээж өгнө үү” хэмээн шүүхэд ханджээ.

Шүүхээс уг асуудлыг хэлэлцэж, Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авалгүй татгалзсан байна. Тиймээс Н.Алтанхуягийн өмгөөлөгчдийн зүгээс Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хэлэлцэж, улмаар Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан аж.

Times.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих