АРХАНГАЙ АЙМГИЙН ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ЕСӨН АЛДАРТАН ТОДРОВ
“Архангайн амьдрал” сониноос жил бүр тухайн жилийн алдартнуудыг шалгаруулдаг уламжлалтай. Өнөөдөр “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн есөн алдартныг шалгаруулж, шагналыг гардууллаа. 2017 оны алдартанд 15 салбараас 24 хүн нэр дэвшин есөн алдартан шалгарчээ.
17-р жарны гал тахиа жилийн аймгийн Есөн алдартнаар:
-Барилга угсралтын “Гурвантамир” ХХК-ий захирал Жийлээгийн Нэргүй
-Аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Баттулгын Эрдэнэбилэг
-Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Самбуусүрэнгийн Түмэнжаргал
-Оёдолчин Самбуугийн Цэцэгмаа
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Шагдарсүрэнгийн Гомбодорж
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч Батбаатарын Тунгалагтами -Цахир сумын хэсгийн төлөөлөгч Уртнасангийн Баяртогтох
-Аймгийн Онцгой Байдлын газрын хүний нөөц, дотоод ажил бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Бадарчийн Мөнхжаргал
-”Архангайн бие даан амьдрах төв”-ийн тэргүүн, аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн холбоодын тэргүүн Пүрэвсүрэнгийн Ганчимэг нар шалгарав.
URL: