ФРАНЦЫН БИАТЛОНЫ ТАМИРЧИН 3 ДАХЬ УДААГАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО

p1c66gmce7145rn3v1su1magjhj3

ПЁНЧАН. /ТАСС/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын биатлоны цуваа гараатай уралдаанд Францын тамирчин Мартен Фуркад түрүүллээ.

Энэ төрөлд Шведийн тамирчин Себастьян Самуэльссон хоёрдугаар байр эзэлсэн бол Германы тамирчин Бенедикт Долль гуравдугаар байрт оржээ.

Дэлхийн 6 удаагийн цомын эзэн, энэ улирлын аварга М.Фуркад ийнхүү 3 дахь удаагаа олимпийн аварга болж байна. Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийг 11 удаа хүртэж байсан юм. Харин С.Самуэльссон, Б.Долль нарын хувьд олимпоос анх удаа медаль хүртэж байна. Германы тамирчин Б.Долль өмнө нь дэлхийн аварга болж байсан юм.

Маргааш биатлоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаан болох аж.

Э.Аянзаяа
МОНЦАМЭ

URL:

Сэтгэгдэл бичих