Монголын архидалтын дүр зураг

b9fae7ee7f949c4e24c05e828fc1e624-40 хэмийн хүйтэн тачигнах нийслэлийн халуун усны түгээгүүрээс холгүйхэн, шугам хоолойн дэргэд дулаацах гэсэндээ хэдэн хүн цугласны зарим нь горьдлого тасарсан харцаа хиртсэн зовхиороо нуунгаа архи залгилна. Гэрэл зурагчин Микель Аристреги (Mikel Aristregi) нь Азийн орнуудын дэд соёлыг судалсан сүүлийн цуврал зураг авалтаа Монголын нийслэл Улаанбаатарт хийж, орон гэргүйчүүдийн аж амьдралыг тусгажээ.

“Буцаад сайхан амьдралаа эхлүүлэх боломж эдгээр хүмүүст тун ойрхон байгаа мэт, гагцхүү зөв замруу жаахан л хэлбийвэл” гэж гэрэл зурагчин дурьджээ.

1

Өвлийн улиралд Улаанбаатар хасах 40 градус хүртэл хүйтэрдэг. Орон гэргүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэсгим хүйтнийг давахын тулд халуун усны хоолойны дэргэд цуглана. Эндэхийн дийлэнхи орон гэргүйчүүд эрт орой, хэзээ нэгэн цагт архинд донтдог.

2

Доор үзүүлсэн нүхнүүдийн нэгээр спирт буулгана. Нүх, хонгилууд бол гудамжны, архичдын өвлийн ганц оромж юм.

3

Нэг нүхний “эзэд” болсон Отгонцэцэг болон түүний “хамтран амьдрагч” Төгөлдөр хоёр Улаанбаатарын гудмуудад хоног төөрүүлдэг. Тэрээр зургаан сартай жирэмсэн боловч бусдынхаа адилаар архинд донтсон тул архиа уусаар.

4

Зурагчин Аристреги нь монголоор хэдэн үг хэлж сурсан боловч Монгол оюутан Золбоо ихэвчлэн түүний зураг авалтын үеэр орчуулагч хийж байжээ. Согтуу орон гэргүй хүмүүсийн зургийг дарна гэдэг маш хүнд даваа байсныг тэрээр дурьдсан байна.

5

Сүхбаатарын талбайн ойролцоох гудамжныхны орогнодог траншейны нүхэн дотор нэгэн эмэгтэй тамхилж байна. Тэр энэ нүхэнд нөхөртэйгөө хамт амьдрана.

6

Нохойны хөлдүү цогцос нь хэрээнүүдийн “найрлах” газар

7

Бид оройгоор хэсэг орон гэргүй хүмүүсийг цуглуулсан юм.

8

Аюурзана болон эхнэрийнх нь дагавар охин Тамирбулган нар Циркийн ойролцоох хоосон контейнер дотор.

9

24 настай Ууганаа хүүхэд байхдаа өөрийн гараар биеэ зүссэн сорив болон “шивэснүүдээрээ” бахархана. Орон гэргүй залуусын дунд түүн шиг 15 орчим настайдаа ууж эхэлсэн олон хүн бий. Тэд гудманд гарахаасаа өмнө ихэвчлэн багадаа эцэг эхээсээ өнчирч, асрамжийн газруудад хүмүүжиж байсан байдаг.

10

Гэр оронгүй хоёр залуу ноцолдож байна. Нэг нь 14 настай. Жаахан л эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол тэд Аристреги болон орчуулагч хоёрлуу хэзээд халдахад бэлэн байсан гэж тэр дурсжээ.

11

Сүхбаатарын талбайн ойролцоох траншейны нүхнээсээ цухуйж, архи авч ирэхийг хүлээж байгаа эмэгтэй.

12

Тамирбулган, Аюурзана хоёрын зургийг дарж байхад эхэндээ тэр хавь нам жим байснаа, аажмаар улам олон хүн цуглав.

13

Ихэнхи нь хамтрагчуудаа олжээ. Гэхдээ зарим нь хүйтэнд ганцаараа үлдсэн байна.

14

Сүхээ, эхнэр Мөнгөөгийн хамт. Тэд Хятадаас оруулж ирсэн найруулсан архи зардаг.

15

Зэргэлдээх Баянгол дүүргийн айлуудын амьдрал. Зурагчин олон хүнд туслахаас гадна бодит байдлыг илчлэхээс татгалздаггүй нэгэн билээ.

16

Улаанбаатар хот, Panorama (Photo by Микель Аристреги).

17

Согтуу эмэгтэй эрүүлжүүлэхэд байна. Монголын цагдаа нар эрүүлжүүлэгдэхээр ирсэн хүмүүсийг амиа хорлох үйлдэл гаргуулахгүйн тулд нүцгэлж, торонд суулгаж, шаардлагатай үед цахилгаан бороохойгоор цочроодог.

18

Согтуу эмэгтэй Баянгол дүүргийн цагдаагийн нэгдсэн камерт хоригдож байна. Монгол даяар эрүүлжүүлэх зорилгоор ашигладаг хамгийн том газар бол энэ юм.


URL:

Нэр: خرید تار Огноо: 19 July 2018

thank you5

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих