ХҮҮХДҮҮДДЭЭ ДҮҮЖЛҮҮРИЙН ОЛС ЗЭХСЭЭР БАЙХ УУ?

olsЭнэ харамсалтай явдал 2015 онд болсон. Хичээл сурла­гадаа онц сайн, анги хамт олныхоо дунд нэр хүндтэй, хөл­ бөмбөгийн дугуйланд явдаг, ал­дартай хөлбөмбөгчин болох мө­рөөдөлтэй байсан 13 настай хүү хүсэн хүлээсэн тэмцээнийхээ өдөр амиа егүүтгэв. Тэмцээнд оролцо­хоор бэлтгэлээ базааж байсан түү­ний оронд багш нь яагаад ч юм өөр хүүхэд сонгосноор бүх зүйлийн эхлэл тавигдаж. Ээж, ах хоёртой­гоо орой бүр хөлбөмбөгийн ту­хай ярьж хөөрдөг байсан хүү тэр өдрөөс хойш энэ тухай ам нээхээ больж, нэг л бодлогоширонгуй байх болсныг эх нь дээрх эмгэнэлт явд­лын дараах мэдүүлэгтээ хэлжээ.

Хүү нь гэнэт өөрчлөгдөж, сэтгэл нь ямар нэг зүйлд илт шаналаад буйг анзаарсан хэрнээ тэр ээж яагаад үр хүүхэдтэйгээ илэн далангүй ярил­цаж болоогүй юм бол

Хүү нь гэнэт өөрчлөгдөж, сэтгэл нь ямар нэг зүйлд илт шаналаад буйг анзаарсан хэрнээ тэр ээж яагаад үр хүүхэдтэйгээ илэн далангүй ярил­цаж болоогүй юм бол. Ядаж багш­тай нь уулзаад, хүүдээ шалтгааныг нь зөвөөр хэлж ойлгуулахыг гуйсан бол ийм харамсалтай явдал гараа ч үү, үгүй ч үү. Болоод л өнгөрөх бай­сан тэр нэг хөлбөмбөгийн тэмцээ­нийг амьдралынхаа эцсийн зогсоол юм шиг эндүүрсэн 13-хан настай гэ­нэн хүүд хорвоо дэлхий хэчнээн уу­дам саруул, боломж хэзээд гардаг гэдгийг яагаад хэн ч ойлгуулж, та­ниулахыг хүсээгүй юм бол…

Улсын ерөнхий прокурорын газ­раас амиа хорлолтын талаарх томоохон суурь судалгааг Мон­голд анх удаа хийсэн бөгөөд 2012-2016 онд нийтдээ 2055 хүн (үүнээс эрэгтэй 1729, эмэгтэй 326) өөрийнхөө “хүслээр” орчлонгоос буцсаныг энд тэмдэглэжээ. Дээрх 2055 тохиолдлын 30 гаруй хувь нь 10-29 насныхан буюу өсвөр үеийнхэн, залуучууд байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн баримт гэдгийг УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэнгийн захирал Б.Өнөр­маа онцлов. “Чамайг тэжээж, өсгөх гэж бид зовж байна” гэх мэтээр эцэг, эх­чүүд хүүхдийг уураа гаргах “ми­шок” болгон, харааж зүхдэг нь өсвөр үеийнхний сэтгэл зүйд маш хүндээр тусаж, улмаар амиа хорлоход хүрсэн хэд хэдэн тохиолдол гарсныг ч тэр­бээр халаглалаа.

10 настай хүүгийн балчирхан оюун тархинаас “Аав, ээж та хоёрыгоо зовоож байсанд уучлаа­рай” гэсэн гэрээслэл бичээд, хоо­лойгоо боомилох шийдвэр гартал нь зовоодог ямар гээчийн амьдрал, яачихсан нийгэм юм бэ. Зам, заяа нийлэхгүй эхнэр, нөхөр хоёр саллаа гэхэд төрсөн үрээ нэгнээсээ өшөө авах “хэрэгсэл” болгон ашиглаж, аав, эсвэл ээжтэй нь уулзуулахгүй, бэт­гэрүүлсээр эцэст нь амиа егүүтгэхэд хүргэсэн гэхээр хэлэх ч үг олдохгүй юм.

Untitled(59)-114334-298679075 Хүүхдүүддээ дүүжлүүрийн олс зэхсээр байх уу?СУРГУУЛЬ ХҮҮХДЭД БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ЧАДВАР СУУЛГАХ ЁСТОЙ”

“Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн бодлого бие махбодийн өвчлөл рүү хэт анхаараад, сэтгэцийн тулгамдсан асуудлыг орхигдуулсаар ирсэн. Амиа хорлосон хүмүүсийн зан төлөвийг судлаад үзэхэд 72 хувь нь өөрийгөө илэрхийлэх чадваргүй, нээлттэй бус, зожиг ганцаардмал байсан нь тогтоогдсон. Хамгийн эм­зэглүүштэй нь түр зуурын сэтгэл гут­ралын улмаас асуудлын гарцыг олж харахгүй, амиа хорлох сонголт хийж буй хүүхэд, залуучуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэгэхээр монголчууд бид хүүхдийг гэрт нь ч, сургуульд нь ч “Дуугүй бай, томоотой бай, хичээлээ хий” гэж загнаж, шахдаг буруу арга барил, хандлагаа өөрчлөх цаг хэдийнэ болжээ.

Хүүхэд гэхээр л томчуудын өөдөөс үг дуугарах ёс­гүй, уурлах, уйлах эрхгүй хүмүүс биш шүү дээ

Хүүхэд гэхээр л томчуудын өөдөөс үг дуугарах ёс­гүй, уурлах, уйлах эрхгүй хүмүүс биш шүү дээ. Тулгамдсан асуудлаа нээлттэй хэлж ярьдаг, өөрийгөө илэрхийлэх, бэрхшээлийг даван туу­лах чадварт тэднийг сургахын тулд цэцэрлэгээс нь анхаармаар байна” хэмээн Б.Өнөрмаа прокурор ярилаа. Үнэндээ хүүхдэд боловсрол эзэм­шүүлэх дэлхий нийтийн сургалтын хандлага өөрчлөгдөж байхад монгол­чууд бахь байдгаараа явааг олон хүн шүүмжилдэг. “Хүүхдүүдэд сэтгэлгээний боловс­рол (түүх, уран зохиол, философийн хичээлээр үүнийг олж авдаг)-ыг ба­гаас нь суулгаж өгөхөд бүх шатны сургалтын байгууллага анхаарах ёс­той юм.

Жишээ нь, “Хүн ахтай, дээл захтай гэж юу гэсэн үг вэ” гэж асуу­гаад, хүүхдүүдийг хооронд нь чөлөө­тэй мэтгэлцүүлснээр тэндээс фи­лософийн анхны бодомжийг авдаг. Гэтэл манай ахлах ангийн сурагчдад ч философийн хичээл ордоггүй. Энэ зэрлэг, бүдүүлэг нийгэмд философи­гүйгээр хол явахгүй. Сократ “Амьд­ралын утга учрыг мэдэхгүйгээр амьдраад хэрэггүй” гэсэн байдаг.

Амьдралын утга учрыг мэдүүлээгүй учраас өнөөдөр монгол хүүхдүүдийн дунд амиа хорлох үзэгдэл түгээмэл болчихоод байна. Философийг судалснаар хүний амьдралд юу ч тохиолдсон бэлэн байх чадварт суралцдаг юм” хэмээн нэрт соён гэ­гээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэл­тэн Л.Нямаа сануулсан билээ.

Хүүхдээ онц сурсангүй, олим­пиадад түрүүлсэнгүй гэж бусадтай харьцуулан зэмлэхийн оронд аливаа бэрхшээлийг даван туулах чадварт суралцаж байна уу, үгүй юү гэдгээр боловсролын түвшинг нь хэмждэг дэлхийн жишиг рүү хэзээ бид явах вэ. Тэгэхгүй бол цэцэг цэврүү шиг хүүхдүүд аав, ээж, багшийгаа заг­нангуут гомдсондоо өндрөөс үсэрч, “хариугаа авдаг”, найз нөхөд нь олны дунд элдвээр хэлэнгүүт ичсэндээ орох, байх газаргүй хэмээн сэтгэж амиа егүүтгэдэг халаглам жишиг тогтох нь.

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУД МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛЗҮЙЧТЭЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

Бухимдсан үедээ эрчүүд шиг сархад хүртэн, эмэгтэйчүүд шиг “хов базаж” дотроо онгойлгох бо­ломж хүүхдүүдэд үгүй тул тэднийг тэвчээртэй сонсож, ойлгох хэрэгцээ шаардлага өнөөгийн нийгэмд нэн чухал байгааг сэтгэл судлаачид дуу нэгтэй хэлж байна. “Хүүхдийг аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга барилд сургана” гэсэн заалт Бага, дунд боловсролын тухай хуульд байдаг ч энэ нь амьдралд хэрэгждэггүй. Үүний хэрэгжилтэд хяналт тавьдаг газар ч байдаггүйг мэргэжлийн социологич, сэтгэл суд­лаачдыг хамруулсан томоохон судал­гаа хийсэн прокурорын байгуулла­гынхан хэлж байна.

 Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох тохиолдол жилээс жилд өсөж байгаа

“Бид суурь судалгааны дүнгээ Засгийн газар болон ХЗДХЯ, БСШУСЯ зэрэг газарт хүргүүлсэн. Дээрх яамд эхнээсээ ажлын хэсэг гаргаад, тодорхой ажил хийж байгаа. Өсвөр насны хүүхдүүд амиа хорлох тохиолдол жилээс жилд өсөж байгаа нь нийгмийн үзэгдэл болсон тул төр, засаг үүнд зайлшгүй анхаарал хандуулах нь чухал. Нэн түрүүнд ерөнхий боловсролын сургуулиудыг сэтгэлзүйчтэй болгомоор байна. Хүүхдүүд өөрт болон гэр бүл, анги танхим, найз нөхдийн хүрээнд тул­гамдсан асуудлаа сэтгэлзүйчид хэлж, асуудлын гарцыг хамтдаа эрэлхийлдэг байх нь тэдэнд маш их хэрэгтэй гэж үздэг.

Одоогоор улсын хэмжээнд ганц сургууль мэргэжлийн сэтгэлзүйчтэй байгаа нь “Орчлон” ахлах сургууль юм” хэмээн УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга хэлэв. Манайд жил бүр цөөнгүй сэтгэлзүйч бэлддэг ч олонх нь мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй. Учир нь ерөнхий боловсролын сургуу­лиудын удирдлага нийгмийн ажилтнаа сэтгэлзүйчийн үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгодгоос улбаатай гэнэ.

АМИА ХОРЛОСОН ХҮМҮҮСИЙН 30 ХУВЬ НЬ УРЬД НЬ 1-2 УДАА ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙЖЭЭ

123-114451-886034893 Хүүхдүүддээ дүүжлүүрийн олс зэхсээр байх уу?Хэдхэн хоногийн өмнө “Монгол­чууд амиа хорлолтын статистик мэдээллээр дэлхийд гуравдугаарт бичигдлээ” гэдэг “сенсаац” олон ний­тийн сүлжээгээр өндрөө авсан. “Энэ мэдээлэл үнэн”, “Энэ бол худлаа” гэж гайгүй ч идэвхтэй хоёр талцсан. Монголчуудын дунд амиа хорлох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь үнэн боловч арай ч дэл­хийд гуравт ортлоо “хурдлаагүйг” прокурорынхон хэлж байна.

Цаг­даагийн байгууллагаас гаргасан мэдээллийн дагуу таван жилийн хугацаан дахь эрүүгийн хэрэг тус бүрийг нарийвчлан шалгаж, архины хордлогын улмаас нас барсан уу, эсвэл усанд живсэн үү, осгосон уу, осолд орсон уу, эс бөгөөс үнэхээр амиа хорлосон уу гэх мэтээр золгүй учралаар амь эрсэдсэн тохиолдлуудад дүн шинжилгээ хийсэн тэдний үгэнд итгэлгүй яах вэ.

Ер нь бол 100 мян­ган хүнд ногдох амиа хорлолтоор манайхан дэлхийд 40 орчимд яваа нь баярлах зүйл биш, бас тайвшрах ч тоо биш билээ. Хамгийн гол нь хүүхэд, залуусын орон гэгддэг Монголд хүн амын үзүүлэлтэд хамгийн гэрэл гэгээ нэмдэг, итгэл найдвар төрүүлэхүйц хэсэг нь амиа егүүтгэх сонголт хий­гээд буйд л зайлшгүй анхаарах нь чухал. ДЭМБ-ын судалгааны тайланд 2016 онд Монголд 216 хүн амиа егүүт­гэсэн тухай дурджээ. Гэтэл Улсын ерөнхий прокурорын газраас хийсэн дээрх суурь судалгааны дүнд 2016 онд 333 монгол хүн амиа хорлосныг тогтоосон байгаагаас харахад манайд энэ тохиолдлыг бүртгэх мэдээл­лийн сан бүрдүүлж, холбогдох бай­гууллагын нэгдсэн сүлжээтэй болох шаардлагатай нь харагдана.

Тэгж байж хүн амд үзүүлэх сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох, амиа хорлох оролдлого хий­хээс урьдчилан сэргийлж чадна. Нэг эмгэнэлтэй жишээ татъя. 2012-2016 онд амиа хорлосон 2055 хүний 30 шахам хувь нь урьд нь 1-2 удаа амиа егүүтгэх оролдлого хийж байсан гэнэ. Хэрэв эхний нэг, хоёр удаагийн оролдлогын дараа тэр хүмүүст сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн бол 600 монгол хүний халуун амийг аварч болох байсан ч юм бил үү.

Тиймээс л амиа егүүтгэсэн болон, егүүтгэх оролдлого хийсэн тохиолдол бүрийг бүртгэж, хаана, ямар асуудал тулгардаг болоод хүмүүс ийм сонголт хийж байна вэ гэдгийг нэгтгэн гаргах нь маш чухал аж. Учир нь цагдаагийн байгууллагынхны “золгүй учралаар нас барсан” гэж бөөнд нь бүртгэдэг олон шалтгаан дотроос хүний алтан амийг аварч болох, урьдчилан сэргий­лэх хамгийн боломжтой нь амиа хор­лолт гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих