МИАТ-д дахиад л асуудал дэгдлээ, “шахаж” л байг уу, Ерөнхий сайд аа?!

527-1518398102212438-03082017-1501742489-1073430659-tamir_CEO

Төр хамгийн муу менежер гэцгээдэг. Гэхдээ дэлхийн хаана ч ийм “үг” байдаггүй. Харин 1990-ээд оноос хойш төрийн өмчийг үнэгүйдүүлж авах гэсэн хүмүүсийн гаргасан цуу үг ажээ. Тэгэхээр Монголын төрийн өмчит компани болгон тааруухан ажиллах ёстой гэсэн үг биш юм.
Гэвч томилогдсон дарга, захирал нь санаатай, санамсаргүй байдлаар муу менежер болж ажилладгаас төр хамгийн муу менежер болж харагдаад байгаа хэрэг. Төрийн өмчит компанийн тендер шалгаруулалт, хөрөнгө санхүүгийн зарцуулалтын буруу нь ихэвчлэн захирлуудын алдаанаас болсон байдгийг бид өнгөрсөн жилүүдэд хангалттай харсан.
Тэгвэл сүүлийн үед МИАТ компани, тус компанийн захирлын гаргасан шийдвэртэй холбоотой анхаарал татсан баримт, мэдээллүүд тасрахаа болив.
Бидэнд ч бас ийм мэдээллүүд иржээ. Тодруулбал, МИАТ компанид шаардлага хангахгүй катерингийн буюу онгоцны хоол зөөдөг автомашиныг хэт өндөр үнээр шахсан байж болзошгүй ноцтой байж болох баримт бидэнд олдов.
МИАТ компани 2017 оны тавдугаар сарын 17-нд катерингийн тусгай зориулалттай буюу хоол хүргэлтийн машин худалдаж авах нээлттэй тендер шалгаруулалт зарлажээ. Энэ тендерийн урилгын Багц 3-т дээрх тусгай зориулалтын машиныг худалдан авахаар зарласан байгаа юм. Гэвч тодорхойгүй шалтгаанаар нээлттэй тендерийн аргаар бус харьцуулалтын аргаар шалгаруулсан байна. Улмаар МИАТ копанийн удирдлагууд “Харцагат Уул” гэх компаниас дээрх  машиныг шууд худалдан авах гэрээг 2017 оны зургадугаар сард байгуулсан байна.
Ингэхдээ “…Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан, сүүлийн гурван жилийн аль нэгд жижл төстэй гэрээ гүйцэтгэсэн эсэх, түргэн хөрвөх чадвартай зээлийн хэмжээ, ирүүлсэн үнийн дүн зэргийг харгалзаж “Харцагат Уул” ХХК-ийг сонгосон” гэж тайлаганасан байна.
Энд нэг анхаарал татахаар зүйл бий. Гэнэтхэн гарч ирээд тусгай зориулалтын автомашин нийлүүлсэн “Харцагат Уул” ХХК нь барилгын, бас байгаль орчны салбарт ажил гүйцэтгэж иржээ.
БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл 2016 оны тавдугаар сарын 5-нд Шууд гэрээ байгуулах тухай А-166 тушаал гаргаж “…АСЕМ-ын өмнө БНХАУ-ын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд нээлтийг нь хийхээр төлөвлөж буй “Бичил ботаник цэцэрлэг”-ийн барилга тохижилтийн ажлын сонгон шалгаруулахад цаг хугацаа байхгүй тул “Харцагат Уул” ХХК-ийг шууд сонгон гэрээ байгуулж ажилла” гэжээ. Энэ гэрээ нь 1 038 573  “нэг сая гучин найман мянган таван зуун далан гурван ам.долларын дүнтэй байв. Эндээс “Харцагат Уул”ы гэдэг компани ямархуу бяртай болохыг харж болно гэсэн үг.
Харамсалтай нь энэ бяртай компани маань МИАТ компанид БНХАУ-д угсарсан, чанарын шаардлага хангахгүй ISUZU маркийн тусгай зориулалтын гэх автомашиныг 640 сая төгрөгийн үнээр нийлүүлсэн байна. Гэтэл тухайн автомашины үнэ нь 70 орчим сая төгрөг байсан байгаа юм. Монгол Улсын хилээр нэвтрүүлэх үед ГЕГ-т мэдүүлэхдээ тус машин нь 70 сая төгрөгийн үнэтэй гэдгээ мэдүүлчихсэн байна Асуудал үүгээр зогсохгүй.
Тэр автомашин нь МИАТ компанийн шаардлагыг хангахгүй байгаа ажээ. Адаглаад л хөргүүр байдаггүй юм байна. Уг нь олон хүний хоол хүнс тээвэрлэдэг тусгай зориулалттай машинд тавигддаг наад захын шаардлага болох хөргүүр ажээ. Үүнээс гадна МИАТ-ийн захирал Т.Тамир хэн нэгний захиас, хатгаасаар болзол хангахгүй, нэр бүхий хүмүүсийг МИАТ компанийн зардлаар гадаадад сургадаг гэгдээд байна. Хэдхэн хоногийн өмнө “…МИАТ компанийн захирал Т.Тамир ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хамаатны дүү Т.Эрдэнийг МИАТ-д багахан хугацаанд ажиллуулаад Лондоны Брунейн их сургуулийн Бизнес удирдлагын магистрт суралцуулахаар 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тушаал гаргаж явуулсан. МИАТ компанид онцын чухал шаардлагагүй мэргэжлийн шат ахиулахаар зардалд нь 104 сая төгрөг гарга хэмээн тушаал гаргасан” гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Т.Тамир захирлын 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тушаалаар МИАТ компанид Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээр ажилд ороод удаагүй Б.Туулыг Австрали улсад 1.5 жилийн магистрын сургалтад явуулахыг бас шийдвэрлэжээ. Түүний зардалд МИАТ компаниас 78 сая төгрөгийг гаргасан байгаа юм. Сургуульд суралцуулах гэрээг нь мөн л 2016 оны арваннэгдүгээр сарын 15-нд буюу захирлын тушаалыг гарахаас сар гаруйн өмнө байгуулсан байгаа юм. МИАТ компанийн ажилтнууд энэ асуудалд таатаай хандахгүй байгаа аж.
Гэхдээ энэ нь цаанаа бас л нэг томоохон хүнтэй холбогдож магадгүйг эх сурвалж хэлж байна. Б.Туул нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ерөнхий шүүгч асан Ж.Эрдэнэчимэгийн охин гэнэ. Өөрөөр хэлбэл, Б.Хурцын талаар гаргасан УИХ-ын гишүүн Л.Болдын гомдлыг удаа дараа буцаасан гэж УИХ-ын чуулган дээр нэр нь яригдаад байгаа шүүгч Ж.Эрдэнэчимэгийн хүүхэд юм байна. Монгол Улсын иргэнд хаана ажиллаж, сурах эрх нь Үндсэн хуулиар олгогдсон. Тэгэхээр Ж.Эрдэнэчимэг шүүгчийн охин МИАТ-д ажиллаж, гадаадад сурч болохгүй гэсэн үг биш. Харин бүх зүйл хууль дүрмийн дагуу л байх ёстой юм. Гэтэл МИАТ компанийн захирал Т.Тамирын гаргасан тушаалууд нь МИАТ компанийн жирийн нэгэн ажилтанд бол үйлчлэхээргүй, харин “шахаа” маягтай харагдаад байгаа юм.
Хэрвээ дээрх мэдээллүүд үнэн бол МИАТ компанид шаардлага хангахгүй эд зүйлийг өндөр үнээр “шахаж”, боловсон хүчний бодлогодоо ч ар өврийн хаалга хэрэглэж л байг уу, Ерөнхий сайд аа?!
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Нэр: خرید تار Огноо: 22 July 2018

thank you18

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих