МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдлоо
МАХН-ын II Их чуулган энэ сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Их чуулганаар МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг их чуулганы нийт гишүүдээр хэлэлцүүлснээс гадна МАХН-аас боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн тогтоолыг намын дүрмийн хүрээнд эцэслэн баталж, Монгол Улсын хөгжлийн гарц, БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн хууль сэдвийн хүрээнд Жаргалын найман хот хөтөлбөр, Дундаж давхарга, БНМУ-ын бүрэн эрхт байдал, БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг, баталгаа, БНМУ-ын төрийн байгуулал, БНМУ-ын засаг захиргааны удирдлага сэдвээр салбар илтгэлүүд тавигдсан юм.
Мөн МАХН-ын II Их чуулганаар намын даргыг сонгох санал хураалт 1044 төлөөлөгчийн дунд явагдаж МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон юм.
Их чуулган өндөрлөсний дараа буюу өчигдөр /2018.02.11/ шинээр бүрэлдсэн МАХН-ын Бага чуулганы гишүүд хуралдаж намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэд дарга нарыг сонгох сонгуульт ажлыг Бага чуулганы гишүүдийн дунд явуулжээ. Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулга сонгогдож, МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар улиран сонгогдлоо.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МАХН-ЫН 2-Р ИХ ЧУУЛГАН ХҮЧТЭЙ ШУДАРГА БОЛЖ БАЙГААН АРД ИРГЭД БИДЭНД МАШ ИХ ТААЛАГДАЖ БАЙНА ИЙМЭЛ БАЙХ ЁСТОЙ АМЖИЛТ ХҮСЬЁ!
амжилт шүү шударга сайн залуу дэмжинэ