“Бэлгийн боолчлолын тухай” хэлэлцээрийн талаар санал зөрөлдөөнтэй байна

86ae5191-f254-433b-91f4-1ff91eed512d

9-нд Пёнчан  хотод БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин айлчилж очсон Японы ерөнхий сайд Шинзо Абетай уулзах үеэр хэлэхдээ, “бэлгийн боолчлол”-д өртсөн хохирогчид болон  БНСУ-ын ард түмэн“БНСУ, Японы бэлгийн боолчлолын тухай хэлэлцээр” -ийг хүлээн  авахгүй гэжээ.
БНСУ-ын  ерөнхийлөгчийн Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ким Юй Кём: Абе хэлэлцээний үеэр, 2015 онд гарын үсэг зурсан “Бэлгийн боолчлолын тухай” хэлэлцээр бол улс  хоорондын хэлэлцээр. Түүний хэрэгжилтэд засгийн газар нөлөөлөх ёсгүй. БНСУ-ын  засгийн газар амлалтаа журамлан сахихыг хүсэж байна хэмээн илэрхийлсэн гэж  онцолжээ.
Мүн Жэ Ин хэлэлцээрийн үеэр, өмнөх засгийн газар  хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа, “Бэлгийн боолчлол”-д өртсөн хохирогчид болон  БНСУ-ын ард түмэн энэ хэлэлцээрийн агуулгыг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн.  Энэ асуудлыг үнэнхүү зохицуулъя хэвэл хохирогчдын нэр төрийг сэргээж, тэдний  сэтгэлийн шархыг эдгээхийн тулд хоёр орны засгийн газар энэ асуудлыг зохицуулахын төлөө үргэлжлэн хүчин чармайлт гаргах ёстой хэмээн  онцолжээ.

Ренчинсоо

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих