ГУРВАН ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН БЭРИЙГ ДАРХАЛДГИЙН УЧИР
Эрэгтэй хүүхэд эхээс төрөхдөө эхийн өвчнийг илааршуулж, төрдөг учраас монголчууд гурван эрэгтэй хүүхэд дараалан төрүүлсэн бэрийг дархалдаг аж. Эрэгтэйчүүд үр удмаа үлдээхийн тулд заяасан жам ёсыг 300%-аар биелүүсэн бэр гэр бүлийн ирээдүй хойч үе ямар байхыг урьдчилан бүрмөсөн харах боломж олгож байгаа учраас дархалж, бүх хатуу хөрөнгийн эзнээрээ тодоруулдаг.
Эмэгтэй хүүхэд эхийн өвчнийг үлдээж төрдөг учраас цовоо сэргэлэн багадаа амьдрах чадвар сайтай тул асар богинохон хугацаанд хүний хүн болж, айлын гал голомтыг асааж бадруулан эхийн үүргээ биелүүлсний дараа насны эцэст эргэн ирж эцэг, эхээ асардаг байгалийн жам ёс. Эх өөрийгөө өвлүүлж байгаа учраас эрүүл хүүхэд төрүүлдэг нь байгалийн жам юм.
Эмэгтэйчүүд гэр бүл сэтгүүл
URL: