Н.ЭНХБАЯР ҮЛДЭХ ҮҮ, ЯВАХ УУ
МАХН-ын II их чуулган цаг хагасын өмнө албан ёсоор эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд 1044 төлөөлөгч бүртгүүлсэн байна. Хурлын ирц 86,7 хувьтай байна гэж тус намын хэвлэлийн төлөөлөгч онцоллоо. Сэтгүүлч Ё.Дуламсүрэнгийн өгсөн мэдээллээс үзэхэд, Монгол Улсын бүх сум, тосгон дүүрэг, хорооноос МАХН-ын анхан шатны байгууллагууд хуралдаж, төлөөллөө их чуулгандаа илгээсэн байна. МАХН-ын их чуулганаар намын дүрэм болон хуулийн дагуу хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Чуулганаар МАХН-ын мөрийн хөтөлбөр, үндсэн дүрмийг шинэчлэн батлах ба МАХН-аас ард түмэнд санал болгож байгаа шинэ Үндсэн хуулийн төсөл болох Дээд хуулийн төслийг их чуулганы төлөөлөгчдөөр батлуулах аж. МАХН-ынхан энэ удаагийн чуулганаар намын дүрмээ бараг үндсээр нь өөрчлөх гэнэ. Мөн хоёр өдрийн чуулганаар МАХН-ын дарга болон Бага чуулган, Хяналт ёсзүйн хорооны дарга нарыг шинээр сонгох сонгууль явагдах гэнэ. Сар гарангийн өмнө санаагаа буруулсан гишүүнийхээ гайгаар суудлаасаа албан бусаар огцорсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг үлдээх үү, явуулах уу маргааш шийдэх бололтой.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МУ-ЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ 100/ХУВЬ АРД ТҮМНИЙ САНАЛААР ДАХИН УЛИРАН СОНГОГДОЖ АРД ТҮМНЭЭ БАЯРЛУУЛЖ БАЙГААН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ БАТЛАЖ БАЙНА ДЭМЖИХ БОЛНО