Ц.Нямдорж ууртай байна

abd82ce89cda70b1original_(1)УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай хэлэлцсэн ч олонх гишүүн дэмжсэнгүй. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэлээд ууртай байна тэрээр УИХ-ын даргад хандаж “Гишүүдийн ирц бүрдүүлж санал хураахгүй бол ийм ажиллагаа явагдаад байна. Энэ эгнээ, тэр эгнээ чигтээ гишүүд алга.  Цаашдаа ингэж ажиллах юм уу. Хоёр дахиа ийм юм болж байна. Дарга нар өөрсдөө орж ирээч. Д.Хаянхярваа орж ир. Бүлэг удирдаж байгаа юм уу, үгүй юм уу. Ирцээ бүрдүүлж байж, санал хураагаач. Дахин санал хурааж өгөөч. Хууль биелүүлэхгүй байх нь жижиг асуудал гэж үзэхийг ойлгохгүй байна. УИХ-ын гишүүдийн хариуцлага гэж байх ёстой. Засгийн газрын гишүүд чинь ирэхгүй байна гээд ацаглаад орж ирэхгүй байх ёстой юм уу.  Д.Тэрбишдагва аа, том асуудал ярьж болно, очоод шалга. Чуулганы бүх хугацаанд гишүүн орон нутагт томилолтоор яваагүй, гадаад яваагүй бол кнопныхоо ард сууж байх ёстой. Арай дэндэж байгаа юм биш үү. Хаашаа алга болчихдог юм С.Бямбацогтоо. Би хараад сууж байна, Төсөл унасных нь дараа чи орж ирлээ. Гишүүдээ дуудаж, санал хураалтад оролцуул” гэв. УИХ-ын дарга М.Энхболд “Чуулганы танхимд яг одоо Засгийн газрын гишүүн дөрөв, УИХ-ын гишүүн 26 байна. Хэлдгээрээ хэллээ. Сая Н.Энхболд гишүүн орж ирээд Засгийн газрын гишүүн тав боллоо. Бүх юманд УИХ-ыг буруутгаж болохгүй” гэв. Ингээд Ц.Нямдорж гишүүний гаргасан горимын саналаар дээрх төслөөр дахин санал хураахыгдэмжих үү гэсэн томъёоллоор санал хураалгахад гишүүдийн 61.8 хувь татгалзав.Иймээс төслийг Засгийн газар луу буцааж, Хууль зүй, дотоод хэргийн сайд дахин төслийг өргөн мэдүүлэхээр болов.

Т.САЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих