О.БААСАНХҮҮ, Н.ЭНХБАЯР & МАХН
МАХН гэж УИХ-д суудалтай, суудалгүй нь мэдэгдэхээ байсан улс төрийн ганц нам болж хувирчээ. Өнөөдөр тус намын II их чуулган болох талаар өчигдөр зарим гишүүн нь хэвлэлийн хурал зарлаж байх юм. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан “Их чуулганы хуралдаанд 1,044 хүн оролцоно. Монгол Улсын бүх сум, тосгон дүүрэг, хорооноос МАХН-ын анхан шатны байгууллагууд хуралдаж төлөөллөө их чуулгандаа илгээж байгаа.
Намын дүрэмд томоохон өөрчлөлт орно. Намаа орчин цагийн улс төрийн бохир явуулгаас хамгаалахын тулд намын дотор буруу бодолтой хүмүүс орохоос сэргийлсэн заалтууд хийж өгч байгаа. Намын гишүүний батлах авч, нэр дэвшчихээд намынхаа мөрийн хөтөлбөр, гол зорилтын эсрэг ажилладаг хүмүүсийг хасах чөлөөлөх асуудал намын дүрэмд орно.МАХН-ын даргын сонгууль болно.
Намын их чуулганд оролцохоор зуут мянгат бүрээс бичгээр санал авч намын даргад нэр дэвшүүлж байна. Энэ үйл ажиллагаа явагдаж байна. Маргааш /өнөөдөр/ үдээс хойш тодорхой болно. Ямар нэг байдлаар намынхаа эсрэг ажилласан хүмүүс зааланд ч орох эрхгүй” хэмээн мэдэгдлээ.
Мөн МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “МАХН УИХ-д суудалтай эсэхэд санаа зовох хэрэггүй. МАХН УИХ-д суудалтай байгаа. Харин тэр суудал дээр байгаа хүнээ солих уу гэдэг асуудал бий” хэмээсэн.
Үнэхээр ч МАХН УИХ-д суудалтай нам мөн үү гэвэл. Аа бас биш үү гэвэл ч биш болчхоод байгаа. Учир нь тус намыг төлөөлж, УИХ-ын сонгуульд өрсөлдөн, ялалт байгуулсан ганц хүн нь аль хэдийн тангаргаа өргөчихсөн бүрэн эрхээ эдлээд явж буй УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Ёстой л ганц дайчин ганцаардахгүй гэгчээр болсон болоогүй улс төрийн болоод УИХ-ын бүхий л асуудалд анхаарлаа хандуулж, хаана л ямар хурал, цуглаан, уулзалт, хэлэлцүүлэг болно тэнд очиж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж явдаг болсон.
Тэрбээр МАХН-ын хэсэг гишүүнтэй хамтран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард МАХН-ын II их хурлыг зохион байгуулж, намын даргаа сонгосон. Харамсалтай нь тэрхүү хурлыг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Н.Энхбаяр тэргүүтнүүд хуулийн байгууллагад нөлөөлж, тус хуралд оролцсон МАХН-ын жирийн гишүүдийг зодох, дарамтлах зэргээр хууль бус үйлдэл хийсэн хэмээн мэдэгдсэн.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр бол шударга бус үйлдлийг хийж, намын дүрмийн дагуу нэг ч удаа хариуцлага тооцож үзээгүй, өөрийнхөө эрх ашгийн төлөө намын жирийн гишүүдийн эрх ашиг, цаашлаад ард түмний төлөө ажиллаж чадахгүй хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын зүгээс тайлбарладаг.
Үндсэндээ О.Баасанхүүгийн зүгээс МАХН ганц хүний буюу Н.Энхбаярын өмч биш хэмээдэг бол нөгөө талаас бид ганц түүгээр дутахгүй, тэр бол улс төрийн хор хутгагч, ашиг хонжоо хайгч хэмээн зүтгүүлдэг.
Ингээд харахад аль ч төрлийн сонгуулийн үеэр улс төрийн гуравдагч хүчин хэмээгдэх болсон МАХН-ын хувьд олныг хамарсан нам гэхээсээ илүү О.Баасанхүү, Н.Энхбаяр гэх хоёр хүний эрх ашгийн төлөө ажиллаад буй мэт. Тиймдээ ч өрдөө л дээрх хоёр нөхрийн төлөө хэсэг бүлгээрээ хуваагдчихаад хэн нь ялахаа л үзээд байх шиг. Үүнийг нь уг нь Монгол Улсын Дээд Шүүх л эцсийн цэгийг нь хатгаж өгөх хэрэгтэй болчхоод, цаг хугацаа нь хүлээлтийн горимд шилжүүлчихээд байгаа бололтой.
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МЭДЭЭЖ ЭКС Н ЭНХБАЯР ЖИНХЭН ЛИДЕР БААСАНХҮҮТЭЙ ӨРСӨЛДӨХ ХҮН ОГТ БИШ БААСАНХҮҮ ХООСОН ТОЛГОЙТОЙ ХУУРАМЧ БАГ ЗҮҮСЭН ХУЛГААЧ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ ҮНЭН ХУДЛАА ШУДАРГА ХҮН БОЛОХ ГЭЖ ТЭНЭГТЭЖ БҮР ОНИГООНД ОРДОГ ЭР ХҮН ШИГ Л БАЙ !
хэнч н энхбаярыг гүйцэхгүй тэр тусам баасхүү бол хаана ч хүрэхгүй толгой дутан зүгээр л сэтгэцийн эмнэлэгт хэвтэх хэрэгтэй энгэж байж өвчин улам хүндэрч эрүүл биш байгаагаа олон нийтэд зарлаж хачин юм болох вий дээ баасхүү ах минь ард түмэн баасхүүг хэн гэдэгийн сайн мэднэ штээ ! Нэг ангийн нөхөдөн хүртэл хэлдэг биз дээ ! Ичих булчирхайтай баймаар байна баасхүү ах !