Монголын 99 эмгэнэл
Өнөөдөр дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх ДОХ-ын эсрэг өдөр. Анх 1981 оны зургадугаар сарын 5-нд АНУ-ын Лос-Анжелос хотноо ижил хүйстнүүдээс хүний дархлааг устгадаг үл мэдэгдэх нэгэн нян илэрснээр хүн төрөлхтөн 30 дахь жилдээ ДОХ-оор өвчилж байна. Анх илэрснээс нь жилийн дараа энэ өвчнийг зөвхөн ижил хүйстнүүдийн хавьтлаас дамжин халдварладаг гэсэн таамаглалыг дэвшүүлж байжээ. Тиймээс “Гей дархлалын хомсдол” хэмээх нэрийг анх өгсөн гэнэ. Гэсэн ч нэг их удалгүй ижил хүйтнүүд дээр мансууруулах бодис хэрэглэгчид, донорууд нэмэгдсэнээр хүйс ялгаварлалгүй халдварладаг энэхүү үл мэдэгдэх нянг Хүний дархлал хомсдлын вирус хэмээн нэрлэсэн аж. Гэтэл анагаах ухаан өндөр хөгжөөгүй байхад 1960-аад оны эхээр Африкт илэрч байсан нян 1981 онд Лос-Анжелост илэрсэн нянтай адилхан болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс Африк тивийг ДОХ-ын өлгий нутаг ч гэдэг.
Энэ өвчнөөр африкийн ердийн шимпанзе, саарал мангобен хэмээх хоёр зүйлийн сармагчин өвчилдгийг эрдэмтэд тогтоож харин хүнд ямар замаар халдсан болох талаар гайхширч байлаа. 1990-ээд оны эхээр эрдэмтэд энэхүү нянгийн түүхийг дахин урагшлуулж 1884-1924 оны хооронд африкт хүмүүсийн дунд тархах болсныг тогтоожээ. Тэр үед америкийн эрдэмтэд 10 жилийн дотор ДОХ-ын эсрэг вакцин бүтээж олно хэмээн сүржин мэдэгдэж байсан ч одоо болтол энэ амлалтдаа хүрээгүй л байгаа юм. Энэ хугацаанд Африк тивийн хүн ам ДОХ-оор нэрвэгдсээр байна. Нийт эрэгтэй эмэгтэйчүүдийн 20 хувь нь энэ нянг тээж байна. Тивээрээ ДОХ-тсон гэж хэлж ч болохоор. Шинээр бүртгэгдэж байгаа ДОХ-ын тохиолдлын 70 хувь нь Африкын ард түмэн.
Гэвч өнөө цагт энэ өвчин хэзийнээ тивийн хэмжээнээс хальж дэлхий нийтээрээ түшгшиж байгаа. Манай хойд хөрш ОХУ-ын нийт хүн амын 2 хувь нь ДОХ-ын нянг тээж байгаа нь Африк тивийн Бенин, Гана, Конго зэрэг ДОХ-ын өлгий орнуудтай жишихээр үзүүлэлт юм. Оросын эрдэмтэд ДОХ-ын эсрэг эм бүтээх талаар ямар боловч ахиц гаргаж уг өвчний вирусын эсрэг эм бэлдмэлүүд өвчтнүүдийн насыг арваад жилээр сунгаж чадах болжээ. Гэсэн ч энэ эм бэлдмэлүүд асар үнэтэй учир ДОХ-той хүн болгон амьд явах хугацаагаа сунгаж чадахгүй нь тодорхой.
Хойд хөрш маань ДОХ-ын голомт болоод байхад урд хөрш маань ч яаж дутахав. Хүн амаараа тэргүүлдэг Хятадуудын дотор ДОХ гэрлийн хурдаар ихсэж байна гэх. Магадгүй нэгэн цагт хятадын ДОХ-той хүмүүсийн тоог нууж хаалгүй илчлэхэд дэлхий дахин цочирдох цаг ирнэ гэх юм билээ.
Өнөөдөр дэлхий дээр албан ёсоор бүртгэгдсэн 34 сая ДОХ-тнууд байна. Энэ 34 саяын цаана гурваар үржүүлэхэд л 102 сая гэсэн тоо гарч байна. Хэдэн жилийн дараа 102 саяыг 10-аар үржүүлэх шаардлага ч гарч болох нь эмгэнэлтэй.
Дээрх 34 сая хүмүүсээс 99 нь монголчууд. Гайтай хөөтэй африкаас ирсэн камерунчууд хэмээн халаглаж суух зуур манай улсад 99 тохиолдол бүртгэгдчихлээ. Нэг их удахгүй энэ тоо гурван оронтой тоонд хүрэх нь ээ. Өнгөрсөн оны энэ үед 83 тохиолдол бүртгэгдэж байсан бол жилийн дотор 16-гаар ам бүлээ нэмжээ.
Ядаж байхад цөөхүүлээ монголын хувьд энэ бол эмгэнэл. Асар баян уламжлал, зан заншлаа монголчууд алдаагүйсэн бол ДОХ-оос багахан ч болтугай хол байхсан. Харамсалтай нь өнөө цагийн нийгэмд улам бүр даяаршсаар байгаа бидний дунд энэ аймшигт нян улам бүр хүрээгээ тэлсээр байгаа нь дахин эмгэнэл.
О.Нар
URL: