Газрын албаны нэрийг барьж залилан хийж байгааг сэрэмжүүлэв

527-1518070201p1c5pv8a2gcad1l45rn31tijrb53Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэл, дүүргийн Газрын албаны нэрийг барин иргэдээс мөнгө авсан тохиолдол гарсан байна.

Өнгөрсөн сарын 30-нд иргэн Б рүү “Би газрын албанаас ярьж байна. Намайг Баянбат гэдэг. Танд зуслангийн газар олгохоор болсон тул та А.Батсүхийн ХААН банкны дансанд мөнгөө тушаана уу” гэсэн байна. Үүний дагуу иргэн Б нь тэр даруй мөнгийг тушаажээ. Энэ мэтээр газрын албаны нэрийг барин мөнгө авч иргэдийг залилах тохиолдол гарч байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
Газрын алба нь Газрын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг, ялангуяа иргэний нэр дээрх дансанд мөнгө хурааж авдаггүй болохыг мэдэгдэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих