Шинэ эрүүгийн хуулийн цоорхой

dc2fd87e4e5d716ab4cda96cd95e3d222002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “Биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож байсан. Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд дотоод дахь бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн онцлог бүрэлдэхүүнүүдийг орхигдуулснаас саун массаж, үйлчилгээний газруудад биеэ үнэлэхийг зохион байгуулах, биеэ үнэлэх нөхцлийг бүрдүүлж өгсөн. Үүгээр ч зогсохгүй гэмт этгээдэд ял завших боломжийг олгох боломжтой заалт тусгагдсан байгаа.

Биеэ үнэлэхийг зохион байгуулсан этгээд эрүүгийн хуулиар биш харин Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж нэг сая төгрөгөөр торгуулаад өнгөрдөг болсон. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд зааснаар “Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Харин биеэ үнэлсэн, бие үнэлэлтийг зохион байгуулсан этгээд 50 000 төгрөгөөрл торгуулна. Энэ тухай  Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд “Биеэ үнэлэнбусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасан.

Өнөөдөр саун, массаж, зочид буудлуудад биеэ үнэлэгч нар бүгдэг болсон. Учир нь саун, массаж, зочид буудал нээх гэж байгаа бол тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. Нээсэн байхад стандарт мөрдөх шаардлагагүй. Учир нь түүнийг нь шалгадаг хүн байхгүй болохоор саун, массаж, зочид буудлууд биеэ үнэлэлтийг дураараа зохион байгуулах боломжтой болчихож байгаа юм.  Уг нь Стандарчилал, хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан BNS:5164:2010 стандарт саунуудад мөрдөгдөж байгаа. Тус стандартыг сауны үйл ажиллагаа эрхлэгчид заавал мөрдөх заасан хэдий ч биелэлт, үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох субъект тодорхойгүй байна. Уг нь МХЕГ-аас хянаж шалгадаг байсан. Гэвч Монгол Улсын засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор хүчингүй болгосонтой холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017-09-14-ний өдрийн а/149 тоот тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтыг баталсан ба тус жагсаалтын 89 дугаарт бүртгэгдснээр МХЕГ уг асуудалд анхаарал хандуулахаа больсон. Өөрөөр хэлбэл          Саун, массажны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар байгууллага, албан тушаалтнаас олгох талаар зохицуулсан зохицуулалт байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн төрлийг зааж өгсөн. Энэ  жагсаалтад саун, массаж, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авахаар зохицуулаагүй байна.

           Мөн саун, массажийн үйл ажиллагаа эрхлэгчид олгох зөвшөөрөл, тэдгээрт тавих хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хариуцах байгууллага байхгүй байгаа нь саун, массаж нэрийн дор бусдын биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалах хууль бус үйл ажиллагаа болон тэдгээрийг дагасан бусад гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна.  Иймээс энэ үйл ажиллагааг хууль дүрэм журманд нь өөрчлөлт оруулах, нөгөө талаас иргэн бүрийн оролцоо юу юунаас илүү чухал байна.

          Цагдаагийн байгууллагаас он гарсаар  нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа саун, массажны 39 газрыг илрүүлж, давхардсан тоогоор  42 удаа үзлэг, шалгалтыг зохион байгуулахад 16-17 насны насанд хүрээгүй 6, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалж байсан нь илэрч, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Тус хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, дөрвөн удаагийн үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэн, дөрвөн  үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгалтын ажиллагааг үргэлжүүлэн явуулж байгаа юм. Хуулийн хүрээнд энэ шалгалтууд байнга хийгдэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

          Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд “Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах; 11.1.7.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах” гэж заасан нь цагдаагийн байгууллагаас саун, массажны газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд л шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авахаас бусад үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ байхгүй байна.

Биеэ үнэлэх арга улам бүр нариймч одоо бүүр гоо сайхны газарт үүрлэх болсон байна. Өчигдөр л гэхэд “Г” гэх гоо сайхны газарт биеэ үнэлэлтийг зохион байгуулж байгад цагдаа нарт баригдсан байна.

Биеэ үнэлэгч нар эх орондоо ашиг бага олж байна гэх үндэслэлээр гадаадад гарч биеэ үнэлдэг. Гадаадын улс орнуудад л гэхэд БНХАУ-ын Эрээн хотод 150, Алтан-Эмээл 25, Манжуур хотод 30, Хөх хот 50, Бээжин хотод 120, Чиндао хотод 60, Тяньжин 30, Гуанжоу 40, Донгуанг хотуудад 50, Макаод 80, Сингапурт 120, Шинжин 50, Тунляод 20, Шанхай 25, Малайз 50 нийт 900 гаруй эмэгтэйчүүд биеэ үнэлж байна гэсэн албан бус судалгаа байдаг.

Гэвч эдгээр бүсгүйчүүд хүний наймааны золиос болж ихэвчлэн бэлгийн мөлжлөгт өртдөг. Ийм хэргийн золиос болсон бүсгүйчүүдийг 2014 онд Филиппин улсаас 1, БНХАУ-ын Эрээн хотоос 3, 2015 онд БНТУ-аас 1, 2016 онд БНХАУ-ын Манжуур хотоос 1, Эрээн хотоос 1, БНСУ-аас 1, Малайз улсаас 1, 2017 онд БНХАУ-ын Эрээн хотоос 2, Хөх хотоос 1, Шанхай хотоос 3, Бээжин хотоос 1 иргэнийг эх оронд нь аюулгүй авч ирсэн байдаг.

Тиймээс биеэ үнэлэлттэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг анхааруулж, болзошгүй эрсдлээс сэрэмжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих