КРЫМЫГ ОРОСЫН ХЭСЭГ ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНИЙХӨӨ ТӨЛӨӨ ТЭД ЮУ Ч АВААГҮЙ ГЭЖЭЭ
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Крымыг Оросын хэсэг гэж хүлээн зөвшөөрснийхөө төлөө Умард Солонгос улс юу ч аваагүй гэж ОХУ-аас Умард Солонгост суугаа элчин сайд Александр Мацегора Оросын сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
“Умард Солонгос улс бол өнөө цагт биеэ даасан гадаад бодлоготой цөөхөн хэдхэн улсын нэг юм. Тэд Крымыг Оросын хэсэг гэж хүлээн зөвшөөрснийх нь төлөө бид тэдэнд нэг ч төгрөг төлөөгүй. Крымыг Оросын хэсэг гэж үзсэн учраас л бид үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж тэд хэлсэн” хэмээн Оросын дипломат хэлжээ.
Э. Аянзаяа МОНЦАМЭ
URL: