ОУВС эцсийн шийдвэр гаргах эрхгүй

221608-07022018-1517977543-1770889797-1Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб манай улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг хэлэлцсэнээ өчигдөр танилцуулах үеэрээ ийн хэлсэн юм. Мөн тэрбээр “ОУВС Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй. Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлж байгаа” хэмээн тодотгосон. Цалин болон түүнтэй адилтгах орлогоос Хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтайгаар нэмэгдүүлэн хураах болсныг 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүс халааснаас нь хэдэн төгрөг илүү авах гэлээ гэж эсэргүүцсэн.

Ялангуяа харьцангуй өндөр цалинтай уул уурхайн салбарынхан Үйлдвэрчний эвлэлийн холбоогоороо дамжуулан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Улмаар импортын онцгой албан татварыг хоёр удаа дараалан өсгөснөөр шатахууны үнийг нэ­мэх шахаанд Засгийн газар орсон. Ша­тахууны үнэ өсөнгүүт тээврийн зар­дал талийж, бүх төрлийн барааны үнэ, үйлчилгээний хөлс нэмэгдэх учраас иргэд ихээхэн дургүйцэв. Манай Зас­гийн газар иргэдийн халаасанд гар дүрэх ямар нэгэн шийдвэр гаргахдаа ОУВС-гийн “даалгавар”-ыг биелүүлж байна гэж тэдэн рүү чихэж байлаа.

Ялангуяа харьцангуй өндөр цалинтай уул уурхайн салбарынхан Үйлдвэрчний эвлэлийн холбоогоороо дамжуулан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ

Олон нийт “Хүн амын орлогын албан татвар, шатахууны онцгой албан татварыг нэмнэ гэж яах гэж ОУВС-гийнханд амласан юм бэ” хэмээн Засгийн газрыг буруутгаж эхэлсэн. Гэвч хэргийн эзэн хэнгэргийн дохиу­раар тодроод байсан ОУВС-гийнхан “Гомдол санал байвал Засгийн газар­тайгаа яриарай. Бид хамаагүй шүү” гэсэн санаагаа “ОУВС дэмжиж, Зас­гийн газар шийдвэр гаргадаг” гэсэн боловсон үгээрээ илэрхийлчихлээ. Уг нь аливаа улсын Засгийн газар аль нэг олон улсын түншлэгчээс үл хамааран эцсийн шийдвэрийг гаргадаг баймаар юм.

Өргөтгөсөн санхүүжилтийн хө­төлбөрийн гурав дахь шатны үнэлгээг танилцуулах хэвлэлийн бага хуралд манай талаас Сангийн сайд Ч.Хүрэл­баатар, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар орол­цов. Сангийн сайд гурав дахь шат­ны үнэлгээний хэлэлцээрээр ямар шийдлийг ОУВС-гийнхантай тохи­ролцсоноо танилцууллаа.

Засгийн газар тэдэнтэй ярилцаад хувь хүний орлогын албан татварын хувь, хэм­жээг шатлалтайгаар нэмэхээ боль­жээ. Өөрөөр хэлбэл, бүх хүн хуучин хэвээр 10 хувийн албан татвар төлнө гэсэн үг. Мөн А-80, Аи-92 шатахууны онцгой албан татварыг тэглэж, үнийг нь хэвэнд нь барьсан бодлогоо тэднээр хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй хүн 60, эрэгтэй нь 65 насандаа тэтгэвэрт га­рахаар зохицуулсан байв. Үүнийгээ эргэн харж, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгосон байна. Тэт­гэврийн насыг ердийн нөхцөлөөр эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа буюу хуучин мөрдөж байснаараа гардаг байхаар шийдвэрлэжээ.

Тэг­вэл хөдөлмөрийн хэвийн бус нөх­цөлд ажилладаг 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болох нь. Харин үргэлж­лүүлэн ажиллах хүсэлтэй даатгуу­лагчийн тэтгэвэрт гарах насыг жилд гурван сараар нэмэгдүүлэхээр бол­жээ. Монгол хүний дундаж наслалт жилд хоёр сараар нэмэгдэж буй учраас үүнтэй уялдуулахаар шийдвэр­лэсэн байна. Тэтгэвэр тогтоолгоход нийгмийн даатгалаа тасралтгүй таван жил төлөх ёстой байсан бол долоо болгон сунгажээ. Үүгээр зог­сохгүй олны анхаарлыг татах нэгэн шийдвэр гаргасан нь төрийн албан хаагчдын цалинг энэ оны сүүлчийн улиралд нэмэгдүүлэх байлаа. Харин хэдэн хувиар нэмэх нь одоогоор то­дорхойгүй үлдэв. ОУВС-гийн Монголын хариуцсан ахлагч Жеофф Готтлиеб “Эдийн зас­гийн гүйцэтгэл төсөөлснөөс сайн гарч байна. Энэ нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөнтэй шууд холбоотой.

Өргөтгөсөн санхүүжил­тийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ. Хөтөлбөрийг 10 сар хэрэгжүүлэхэд нааштай үр дүнгүүд гараад эхэллээ” гэв. Тэрбээр олон улсын зах зээлд гаргасан Хөгжлийн банкны 580, “Чин­гис” бондын 500 сая ам.долларын өрийг төлсөн, Монгол Улсын валю­тын нөөц 1.8 тэрбум “ногоон”-оор нэмэгдсэн, Засгийн газрын өр 10 хувиар буурсныг эдийн засгийн тогт­вортой орчныг хангах сайн үзүү­лэлт болсон гэж дурдаж байв. Түү­ний хэлснийг Ч.Хүрэлбаатар сайд тодотгон “Валютын орох урсгал нэмэгдсэнээс шалтгаалан ам.долла­рын ханш бага зэрэг буурлаа. Эдийн засаг тогтворжсон учраас хүүгийн түвшин нэлэнхүйдээ багассан” гэж хэлэв. Жеофф Готтлиеб “Засгийн газар зөв бодлого хэрэгжүүлсэн.

Үүнийгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл цаашдаа эдийн засаг тогтворжих нөхцөл улам нэмэгдэнэ. Амжилтад хүрсэн бод­логоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Дэл­хийн зах зээлд экспортын гол түүхий эдийн эрэлт буурах, газрын тосны үнэ өсөх нь Монголын эдийн засагт сорилт болохоор байгаа. Цаашлаад эдийн засгаа төрөлжүүлэхэд ан­хаарах хэрэгтэй” гэв. Тэрбээр мөн “ОУВС-д хийж чадах, бас чадахгүй зүйл бий. Хийж чадах зүйлээ Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхэд цаашид хичээж ажил­лана” гэж онцоллоо. Хэлэлцээрийн дүнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон тухай яриа гарсан. Ийм яриа хэлэлцээ өрнөсөн ч эцсийн шийдвэр гараагүй гэнэ.

Хэлэлцээрийн дүнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон тухай яриа гарсан

ОУВС-гийнхан энэ тал дээр халам­жийг нийгмийн ядуу буурай хэсэгт хүргэх хэрэгтэй гэсэн байр сууриа баримтлаад, бусад донор байгуул­лагаас санхүүжилт татах арга зам хайхыг манай Засгийн газарт зөв­лөжээ. Ч.Хүрэлбаатар сайд Хүүх­дийн мөнгөн тэтгэмжийн тухайд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөл­бөрийн хүрээнд санхүүжилт авах хоёр байгууллагатай хэлэлцээр хийхдээ “хүүхдийн мөнгө”-ийг тусгасан гэсэн мэдээлэл өглөө. Хэрэв Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт оролцохоо амласан олон улсын түншлэгч бай­гууллагууд дэмжвэл нийт хүүхдийн 80 хувьд сар бүр 20 мянган төгрөг та­раах нь. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр банкуудын активын чанарын үнэлгээ­ний дүгнэлтийг хөндөв.

Жеофф Готт­лиеб “Активын чанарын үнэлгээний үр дүнг ярилцсан. Зохицуулалт хийж болох үр дүн гарсан гэж үзэж байна” гэсэн бол Монголбанкны тэр­гүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Активын чанарын үнэлгээний хө­рөнгийн үнэлгээний хэсгийг хийж дуусгасан. Зээлийн эрсдэлийн үнэл­гээг нь хийх ажил үргэлжилж байна. Монголбанк тун удахгүй үнэлгээ­ний дүгнэлтийг олон нийтэд танил­цуулна” гэв. Монгол Улсын эдийн засаг 2018 онд тав, дараа жил 6.3 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Үүнийг хоёр тал төсөөлснөөс өндөр үзүүлэлт гэж харж буй юм.

Өнөөдөр сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих