ЕРӨНХИЙ САЙД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ХАГАС БОЛОН БҮТЭН ЖИЛЭЭР ДҮГНЭЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

17650

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байгаа билээ. Яг одоо Хан Хэнтий чуулгад иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байна. Тэрбээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулснаар уулзалтаа эхлүүлэв. Мөн энэ жилийг сахилга, хариуцлагын жил болгосонтой холбогдуулан төрийн албан хаагчид сахилга бат, хариуцлагатай ажиллахыг сануулж үүрэг, чиглэл өгөв. Энэ ажлын хүрээнд төрийн албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг хагас болон бүтэн жилээр дүгнэж ажиллахыг үүрэг болголоо. Хууль зөрчсөн алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчид хариуцлага тооцох, сайн ажилласанд нь урамшуулал олгож ажиллахыг даалгав. Төрийн үйлчилгээний байгууллагууд хүнд сурталгүйгээр иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллахыг үүрэг болголоо.


URL:

Сэтгэгдэл бичих