Ш.БАТХҮҮД БАТАЛГАА ГАРГАЖ ӨГСӨН ГЭГДДЭГ Т.ОЧИРХҮҮ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?

27721523_1837968229571489_1963187729_n

С.Баяр, Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганзориг  нараас болоод “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь эрсдэлд ороод буй талаар улс орон даяар ярьж байна. Тэгвэл зэрэгцэн яригдах ёстой бас нэг чухал асуудал бол “УБТЗ”-тай холбоотой. Учир нь Ш.Батхүү нэр бүхий хүмүүсийн гарын үсэг бүхий баталгааны  бичгийг барин “Стандарт” банкийг зорихдоо “Эрдэнэт”-тэй хамт “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан гэх асуудал юм.

Д.Цогтбаатар ТӨХ-ны даргаар ажиллаж байх үедээ энэ асуудлаар анхаарал татсан зүйлийг хэлж байсан. Тэрээр “Сүүлийн үед төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хэн нэгэн дурын этгээд гадаадын банканд батлан даагчийн зээлийн баталгаа болгож барьцаалах болсон байна. Ер нь бол төрийн өмчийн компанийг хэн ч барьцаалах ёсгүй.  “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг одоогоор шүүхийн байгууллагаар шалгагдаж байна. Түүнчлэн “УБТЗ”-ын асуудал ч яригдаж байгаа. Ямартай ч “Эрдэнэт” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавь­сан гэдгийг “Стандарт” банкны зүгээс хэлээд байгаа юм. “Жаст”-ын Ш.Батхүү ч өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бидэнд УБТЗ-ын тухай янз бүрийн мэдээлэл ирж байгаа. Энэ бүх асуудлыг шүүхийн байгууллага тогтоосны дараа тодорхой асуудлууд яригдах байх” гэж байсан юм.

Энэ бол яах аргагүй тухайн үеийн албаны баттай эх сурвалжийн байр суурь юм. Тэгвэл “УБТЗ”-ыг гадны банкны барьцаанд тавихыг зөвшөөрч гарын үсгээ зурсан хүн нь Т.Очирхүү гэгддэг. Хэдийгээр Ш.Батхүүг хуурамч гарын үсэг ашигласан гэж Д.Сугар, Т.Очирхүү нар ярьдаг ч, хэрэг дээрээ өөрсдийнх нь гарын үсэг болох нь нэгэнтээ нотлогдсон л доо. “Жаст”-ын зээлэнд ГОК баталгаа гаргаж гарын үсэг зурсныг хуурамч гэж Монгол шинжээч тогтоосон бол олон улсын шинжээчид гарын үсэг нь МӨН гэж тогтоосон тухай хуульч Т.Алтангэрэл хэлж байсныг зориуд энд сануулъя.

За тэгээд гол нь “УБЗТ”-ын цаашдын нөхцөл байдалд ямар эрсдэл үүсэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. ӨАБНУ-ын “Стандарт” банкны тухайд  “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ хоёроос мөнгө нэхэмжилж арбитрт хандсан гэх мэдээлэл байсан. Өнөөдрийн тухайд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой өр төлбөрийн тухай яригдаж, “УБТЗ”-ын талаар төдийлөн яригдахгүй байна. Хэрэвзээ “УБТЗ” тодорхой мөнгө төлөх ёстой бол тэр хариуцлагыг тус газрын дарга асан Т.Очирхүү хүлээх ёстой биз ээ. Ингэхэд ийм ноцтой асуудалд оролцсон Т.Очирхүү хаа явна вэ?

Э.Баяр

http://www.monnews.mn/a/950


URL:

Сэтгэгдэл бичих