Палестин, Израйлийн байдалд сэтгэл түгшиж байна
Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Палестин, Израйлийн байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, “хоёр улсын төсөл”-ийн дагуу, Палестин, Израйлийн мөргөлдөөнийг зохицуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна.
Тэрээр мөн өдөр Палестины ард түмний салшгүй эрхээ хэрэгжүүлэх тухай НҮБ-ын хурлын үеэр хэлсэн үгэндээ: Олон улсын хамтын нийгэмлэг сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Палестин, Израйль яриа хэлэлцээгээр “хоёр улсын төсөл”-ийг биелүүлж, НҮБ-ын холбогдох тогтоол, олон улсын хууль, хоёр талын хэлэлцээрийн үндсэн дээр аливаа статусын эцсийн асуудлаа зохицуулж, үүрдийн энх тайвныг тогтоохыг дэмжсээр ирсэн боловч өнөөгийн байдалд сэтгэл түгшиж байна гэжээ.
Гутерриш: Арван хэдэн жилийн олон улсын нийтлэг ойлголт эдүгээ ноцтой аюулд тулгарч, сөрөг хандлага нь “нэг улс”-ын байдлыг бий болгох магадлалтай байна. Энэ нь Израйль, Палестинчуудын үндэстэн, түүх, ардчилсан хууль ёсны эрхийг баталгаажуулах зорилттой нийцэхгүй байна хэмээн онцолжээ.
Рэнчинсоо
URL: