Э.БЯМБАЖАВ: “Гэгээн алсын одод” намайг нэр хvндтэй болгосон
…Ээжээ тандаа би хайртай
Энгvй орчлонд жаргаах хvсэлтэй… хэмээн уянгалуулан дуулдаг авьяаслаг хvvг энэ удаагийнхаа зочноор урьж оролцууллаа.
-”Бvжинхэн”-ий маань уншигчдад єєрийгєє танилцуулахгvй юу. Аль сургуулийн хэддvгээр ангид сурдаг вэ?
-Сайн байцгаана уу. Намайг Эрдэнэбатын Бямбажав гэдэг. 111 дvгээр сургуулийн 7 “а” ангид сурдаг.
-Єнгєрсєн жилийн “Гэгээн алсын одод” уралдааны тэргvvн байрт шалгарсныг тань хvмvvс сайн санаж байгаа. Энэ уралдаанд єєрєє орохыг хvссэн vv, эсвэл хэн нэг нь ороод vзээч гэв vv?
-Би хуучин Жанжин клуб буюу Соёлын ордны дууны дугуйланд явдаг. Тэгээд нэг єдєр багш маань ““TV9” телевизээс “Гэгээн алсын одод” нэртэй уралдаан зохион байгуулна гэнэ. Та нар оролцоод vзээрэй” гэж хэлсэн юм. Тэгээд манай дугуйлангийн долоон хvvхэд бvртгvvлсэн. Ингээд би гран при, манай дугуйлангийн Шинэ-Идэр дэд байрын шагнал авсан.
-Тухайн vед тvрvvлнэ гэж єєртєє итгэж байсан уу?
-800 гаруй хvvхдийн дундаас гран при хvртэнэ гэдэг чанга даваа юм билээ. Гэхдээ тvрvvлнэ гэсэн итгэлтэй байсан учраас би чадсан. Уралдааны шилдгийг тодруулах єдрийн ємнєх орой нь би ура, гран при гэж хоёр гараа єргєєд зvvдэлж босч ирсэн гэсэн. Энэ уралдаанд тvрvvлээд Хонконгийн Диснейлэйндээр аялсан. Тав хоног аялахдаа бvх тоглоомд нь тоглосон. Их гоё явсан шvv.
-Миний дvv тэгвэл зєн билэгтэй юм биш vv. Гран при авахыгаа зvvдэндээ мэдсэн байна шvv дээ?
-Зvvдэлж босч ирээд тэгж хэлээд байсан гэсэн. Тэгэхээр тvрvvлнэ гэдгээ мэдэж байсан юм байлгvй.
-”Гэгээн алсын одод” уралдаанд тvрvvлэхэд ангийнхан нь яаж хvлээж авсан бэ?
-Манай ангийнхан намайг маш сайн дэмждэг. Саяхан сургууль дээрээ тайлан тоглолт хийхэд хувцасны маань мєнгийг гаргаж єгсєн. Сургуулийн хvvхдvvд ч гэсэн тоглолтын тасалбарыг маш сайн худалдаж авсан.
-Ингэхэд хэдэн настайгаасаа дуулж эхлэв?
-Таван настайгаасаа дуулсан. Тэр vед хип хоп дуу дуулж, аймар бvжиглэдэг хvvхэд байсан гэсэн. Тэгээд цэцэрлэгт орсны дараа багш маань эмээд “Бямбажав хєєрхєн хоолойтой юм байна. Дуулуулдаг болго” гэж хэлсэн юм билээ. Сургуульд ороод хичээлийнхээ нээлтэд анх удаа дуулж, тэр vеэс дуулах болсон доо.
-”Гэгээн алсын одод” уралдааны сvvлчийн шатанд миний дvv “Ээжээ тандаа хайртай” дууг дуулсан. Энэ дуугаараа ч хvмvvст танил болсон. Энэ дууг хэн чамд зааж єгсєн юм бэ?
-Соёлын ордны багш маань зааж єгсєн юм. Бараг сар гаруйн хугацаанд бэлтгэж байж энэ дуугаа єєрийн болгосон. Тэгээд “Гэгээн алсын одод” уралдаанд энэ дуугаараа гран приг нь авсан. Яг уралдааны сvvлчийн шатанд дуугаа дуулаад ээждээ цэцэг єгєхєд уйлж байсан. Тэр vед миний ч нулимс гарах гээд байсан. Нуруугаа цохьсон чинь дотор гайгvй болоод дараагийнхаа дууг дуулж байлаа.
-Чамайг урлагт хєтєлж оруулсан хvн эмээ нь vv. Уралдаан, тэмцээнд эмээтэйгээ байнга хамт явж байгаа харагддаг?
-Манай гэр бvлийнхэн урлагийн хvмvvс. Эмээ, євєє маань дуулдаг. “Баялаг” гэдэг хамтлагтай байсан гэсэн. Ер нь, эмээ маань миний хамгийн сайн багш. “Гэгээн алсын одод” уралдаан намайг нэр хvндтэй болгосон. Би одоо єєрийн гэсэн долоон дуутай. Удахгvй анхны цомгоо гаргах ажилдаа орно.
-Миний дvv ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Єєрєє шvлгээ зохиож, дууныхаа найруулгыг хийдэг дуучин болно гэж бодож байгаа. Манай євєє насаараа хэсгийн тєлєєлєгч хийсэн. Тэгээд євєєдєє зориулж Гvрбазар ах, Туяа эгчтэйгээ хамтраад “Хэсгийн тєлєєлєгч” гэж дуу хийсэн. Энэ дуугаа тайлан тоглолтдоо дуулсан.
ardchilal
URL: