“Роснефть” компани манай улсад салбараа нээж магадгүй

17617

ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж, холбогдох албаныхантай уулзжээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл өгөх боломжгүй гэв. Хэлэлцээр албан ёсоор дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх гэнэ.

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр байгуулах болсон энэ үед манай улсын шатахууны дийлэнхийг хангадаг “Роснефть” компани ямар хэлэлцээ хийж байгаа нь сонирхол татаж буй.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Роснефть” компани манай улсад салбараа нээж магадгүй аж. Учир нь тус компани зах зээлийн үнээс хямд өртгөөр шатахуун борлуулах салбараа манай улсад нээх талаар урьд нь хоёр ч удаа хүсэлт гаргаж байжээ.

Б.ЦЭНД-АЮУШ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Нэр: aagii Огноо: 6 February 2018

neesen ni deer dee harj l baij daa

Нэр: Anonymous Огноо: 8 February 2018

Дэмжиж байна шүү

Сэтгэгдэл бичих