‘’Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал’’ сэдэвт сургалт болов
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал’’ сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Монгол Улсын Их хурлаас 2016 онд баталсан ‘’Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх’’-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр болсон уг сургалтад Баянзүрх дүүргийн харьяа хэлтэс, албадын удирдлагууд болон албаны бусад мэргэжилтнүүд хамрагдлаа. Уг сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулж, нийгэмд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэднийг нийгмээс тусгаарлаж ялгаварлан гадуурхагдахаас хамгаалах зорилготой хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: