Ц.Нямдорж цалин орлогоосоо давсан хэмжээний тэтгэмжийг бизнес эрхлэгчээс сар бүр авч байсан уу?

17616

Нэр бүхий хуульчид  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний тангаргаа зөрчсөн үндэслэлээр  Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон байна.

Ц.Нямдоржийг улсыг нууц задруулсан гэж буруутгах үндэслэл байгаа гэж тэд үзэж буй аж. Мөн өөрийн цалин орлогоос давсан хэмжээний тэтгэмжийг бизнес эрхлэгчээс сар бүр авч байсан нь УИХ-ын гишүүний тангаргийг зөрчсөн. Тиймээс эдгээр үндэслэлээр цэцэд маргаан үүсгүүлэх мэдээлэл явуулах гэж буй аж. Энэ талаараа хуульчид өнөөдөр хэвлэлийн хурал хийх аж.

Сануулахад, Ц.Нямдорж сайдыг  Хятадын тусгай албадтай холбоотой гэх мэдээлэл өнгөрсөн хавар дахин дуулиан дэгдээсэн билээ. Монгол төрд өдий хугацаанд хариуцлагатай алба хашиж ирсэн хүн өөрийнхөө нэр холбогдож буй асуудлаар Монголын ард түмэнд тайлбар хийх ёстой ч,  эсрэгээрээ Ерөнхийлөгчийн ссонгуульд нам доторх сунгаандаа оролцоод явж байсан билээ.

 “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг шалгаж, тогтоох ёстой гэсэн асуудлаар ТЕГ-т  албан бичиг хүргүүлж буйгаа мэдэгдээд байсан ч, ТЕГ-аас хариу авсан эсэх талаараа юм дуугараагүй.  Тэгж байтал тагнуулын дарга ч солигдсон.

Тус холбооны нарийн бичгийн дарга З.Дүүрэнбилэг хэлэхдээ  “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдох том ноцтой асуудал учраас үүн дээр чимээгүй байж болохгүй юмаа гэсэн санаагаар асуудлыг  гаргаж ирж тавьж байгаа юмаа. Тухайн үедээ УАХБ-ыг удирдаж байсан хошууч генерал Ж.Баатар гэж хүн бий. Тэр хүн Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх хэргийг 2000 оноос эхэлж тавьсан байдаг юм. Төдийгөөс өдийг хүртэл 17 жил өнгөрчихжээ.

17 жил өнгөрөхөд тусгайлсан чиг үүргийн байгууллага шалгах ёстой тагнуулын байгууллага маань үүнийг шалгасангүй. Зөвхөн энэ 17 жилийн хугацаанд тагнуулын байгууллагын удирдлагыг 7-8 удаа  сольсон байдаг юм. Ялангуяа сүүлийн 2012-2016 оны Засгийн газрын үед энэ байгууллагын удирдлагыг 3 удаа сольсон байдаг юм.  4 жилийн хугацаанд шүү дээ. Гэхмэтчилэн ийм олон шалтгаанаас үүдээд 17 жил болчихжээ.

Одоогийн тагнуулын байгууллагын удирдлагыг энэ асуудал дээр нэлээн анхаарал тавьж ажиллаач ээ, хүч тавиач ээ гэсэн үүднээс  шаардлагыг гаргаж ирж байгаа юмаа.2000 онд Ж.Баатар генералд  эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байдаг юм.Хүний нэр төрийг гутаан доромжилсон, улсын нууцыг задруулсан гэдэг байдлаар. Шалгагдаж  байсан хүн маань эргүүлээд шүүхэд өгсөн байдаг юм. Тэгээд  Ж.Баатар генералд  бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, нууц задалсан гэдэг байдлаар 7 жилийн ял өгсөн байдаг юм.

Ялаа эдэлчихээд гарч ирээд манай хүн дахиад энэ асуудлыг сөхөж тавьсан байдаг юм. Дахиад энэ асуудлыг 2010 онд тавьсан байдаг юм. 2010 оноос хойш чимээгүй дарагдаж  явсаар байгаад өнөөдрийг хүрч байгаа юм. 2017 оны 3 сарын 31- нд Ж.Баатар генералын бичсэн зүйл цацагдлаа шүү дээ. Нөхрийг тухайн цаг үед байгууллагыг удирдаад явж байхад бид  командад нь явж байсан хүмүүс.Удирдлагад нь явж байсан хүмүүс. Ж.Баатар генерал яагаад энийг байн байн гаргаж ирж тавиад байна вэ гэдэгт анхаарч эргэж  материалуудыг сөхөж үзсэн юм. Тэгээд үзэхээр их сонирхолтой асуудлууд босч ирж байгаа юм л даа.

…2005 оноос хойш батлагдаж байгаа хуулиудыг  90-н  онд батлагдаж байсан хуулиудтай харьцуулаад үзэхээр сүүлд  батлагдаж байгаа хуулиудын дагуу бол  Монголын хөрөнгө гадагшаа урсаад байдаг. Монголдоо орж ирдэггүй. Энэ нөхцлийг суурийг бүр тавиад өгчихжээ. Тэгэхээр энэ хуулийг боловсруулж, баталж байсан ажлын хэсэгт ажиллаж байсан гишүүдийн үйл ажиллагаа зэрэг нь  УИХ-ын тамгын газрын архивт  протоколоороо байж байгаа.  Тэдгээрт анализ хийгээч ээ.

Ямар ямар хүмүүс идэвхтэй оролцоод байгаа юм бэ? Зөвхөн 31-нээс хойш хийсэн бидний үнэлгээ дүгнэлтээр Ц.Нямдоржтой холбоотой 4 факт гаргаж ирсэн байгаа.Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого нэгэнт гарчихсан байсан. 2008 онд гарсан байдаг юм. ҮАБЗ-ийн зөвлөмжтэй байхад нарийн царигийн төмөр зам тавиулах асуудлыг Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд нэг хэсэг гүйгээд бараагүй ээ. Энийг уухайлан дэмжиж явсан хүн баримтаараа бий.

УИХ-ын  тамгын газрын архив дахь протоколд  тусгагдсан явж байгаа. Барих нь зүйтэй, барих нь зайлшүй гээд хэлж ярьж байсан нь бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулсан төслөөр Монголын тусгай албадыг ямар ч ажиллах нөхцөлгүй төсөл санаачлан зүтгүүлж байсан хэсэг гишүүдийн дотор Ц.Нямдоржийн нэр цохиж л явсан. Та нар санаж байгаа бол өнгөрсөн жилийн 2015 оны 8 дугаар сард Өршөөлийн хууль батлагдсан шүү дээ.

Өршөөлийн хуулийн дараагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг задлаад хоёр сонин хууль болгосон. Манай хүн энэ хуулийг задлаад явж байсан фактууд нь байна. Хамгийн сүүлд Хилийн тухай хууль байна. Шинэчлэн найруулсан хуулийг батлах үед Ц.Нямдоржийн бүр өөрийнх нь хэлж байсан үг байна. Би Хууль зүйн сайд байхдаа хилийн цэргийг хилийн цагдаа болгох гэж олон жил бодож яваа юмаа. Одоо энийгээ биелүүлье ээ гэдэг байдлаар хэлж байсан байдаг. Тэгээд олон нийтийн эсэргүүцэл, эх орноо тусгаар тогтнолоо гэж бодож явдаг хэсэг гишүүдийн дэмжлэгтэйгээр энэ асуудал унасан, батлагдаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль дээр манай холбоо  цагдаагийн нэлээн олон ахмад ажилтнуудтай  нийлээд хурал хийж байсан. ТВ9 телевизийн хэвлэлийн байранд. Ийм байдлаар олон түмний эсэргүүцэлтэй тулгараад асуудлууд нь унаж байсан юм.”  хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн тухайд хэсэг хуульчид нэгдэн Ц.Нямдоржийн асуудлаар Цэцэд хандах нь ээ.

Эх сурвалж: Hunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих