Г.НОМУУНДАРЬ ОХИН МЭДҮҮЛЭГ ӨГЧЭЭ

olloo_mn_1513567205_uuulУул уурхайн дэд сайд асан Д. Ганхуягийн охин Г.Номуундарь /2017.11.30/ -ны өдөр цахим хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг өгсөн.

Уг хэргийн талаар ар гэрийнхнийх нь гаргасан гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Улсын мөрдөн байцаах онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас хэргийг шалгаж эхэлсэн.

Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа /2018.01.11/-ны өдөр хэвлэлийн хурал хийж, хэргийн тухай албан ёсны мэдээлэл өгсөн. Өмгөөлөгчийн Г.Номуундарийн өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт болон охины бичлэгт нэр дурдагдсан гэрчүүдээс мэдүүлэг авсан явцын талаар гомдолтой байгаагаа ярьсан байдаг.

Тэгвэл энэ асуудлаар охины өмгөөлөгчтэй эргэн холбогдоход “Хэрэг шалгагдаад явж байна. Г.Номуундарь охин одоогоор Монголд байгаа. Хэвлэлийн хурал хийсний маргааш /2018.01.12/-ны өдөр албан ёсоор мэдүүлэг өгсөн. Харин хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй, гадаадад байгаа сураг дуулдсан. Одоогоор албан ёсоор ярилцлага өгөх боломжгүй байна” гэв. Г.Номуундарь охиныг гадагшаа явсан гэх мэдээлэл гарч байсан ч, тэрбээр Монголдоо суурин байгаа аж. Охины аав, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг ‘ Би бол үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх. Аав ээж бид нар чинь хүүхдээ хичээлдээ сайн суралцаж, гэртээ харагдаж байвал цаана нь юу болж байгааг мэддэггүй юм байна шүү дээ. Миний охинд тохиолдсон зүйл нийгэмд болон олон хүнд цочрол өгч зарим хүнд өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, охин үрийнхээ төлөө анхаарч, бас ийм гэмт хэргийн золиос болсон бол тэмцэхэд нь тус болоосой гэж бодож байна гэсэн байна.

Мөн цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Г.Номуундарь охины хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа. Иргэн өргөдөл өгч, эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 30 хоногт шалгана. Хэрэв шаардлагатай тохиолдолд хэргийн хугацааг сунгадаг. Гэхдээ хувь хүний нууцтай холбоотой учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Amjilt.com


URL:

Сэтгэгдэл бичих