ОХУ, АНУ хоёр хүчээ “хэмжих” өдөр

221483-05022018-1517803726-667812851-7Стратегийн давшилтын зэвсэг­лэлийг цаашид хорогдуулах болон хязгаарлах талаар авах арга хэмжээний тухай 2010 оны гэрээгээр хүлээсэн үүргээ бие­лүүлсэн, эсэхээ өнөөдөр ОХУ, АНУ хоёр шалгана. Үүний дагуу АНУ-ын Төрийн департамент мэдэгдэхдээ, Америкийн тал уг гэрээгээр хүлээсэн үүргээ өнгөрсөн онд биелүүлсэн бөгөөд Орос ч хугацаандаа амла­сандаа хүрсэн гэдэгт найдаж буй­гаа илэрхийлжээ. Харин энэ талаар ямар нэг асуудал үүсэхгүй хэмээн Оросын албаны хүмүүс хэдийнэ мэдэгдсэн аж. Үүний сацуу уг гэ­рээг цаашид мөрдөх, эсэх асуудал нээлттэй хэвээр байна. Уг баримт бичгийг хэрэгжүүлэх хугацааг дахин таван жилээр сунгаж магадгүй.

Гэх­дээ Москва ч, Вашинтон ч цаашид зэвсэглэлээ хорогдуулахад бэлэн биш байна. Өнөөдөр тус хоёр улс тив хоорон­дын, шумбагч хөлөг онгоцны болон бөмбөгдөгч онгоцны баллистик пуу­жингаа 700, байрлуулсан хийгээд байрлуулаагүй харвах төхөөрөм­жөө 800, байрлуулсан зөөгч пуу­жингийн цэнэгт хошууг 1550 болгон цөөрүүлсэн байх ёстойг “Коммер­сант” сонинд сануулжээ. АНУ-ыг Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх Төрийн тэргүүний үед байгуулсан хэлэлцээрт эргэлздэгт гол асуудал оршиж буй. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй анх удаа утсаар ярихдаа тэрбээр энэ тухай мэдээлсэн хэмээн Америкийн хэв­лэлүүд бичсэн байдаг. Үүний дараа уг гэрээг “нэг талыг баримталсан”, “муу” хэмээн үнэлж буйгаа Д.Трамп олны өмнө мэдэгдсэн.

Үүгээр зогсохгүй уг хэлэлцээрийг Вашингтоноос илүүтэй Москвад ашигтай хэмээн үзэж байна

Үүгээр зогсохгүй уг хэлэлцээрийг Вашингтоноос илүүтэй Москвад ашигтай хэмээн үзэж байна. Гэхдээ өнгөрсөн оны есдүгээр сард Цагаан ордны эх сурвалжуудаас эш татан Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээс үзвэл, тус улсын эрх баригчид уг гэрээнээс гарахгүй, хугацааг нь сунгахаар зөвшилцөх бололтой. Оросын албаны хүмүүс ч Стра­тегийн давшилтын зэвсэглэлийг цаа­шид хорогдуулах болон хязгаарлах талаар авах арга хэмжээний тухай 2010 оны гэрээний хувь заяаны талаар өөр өөр байр суурьтай байна. В.Путин өнгөрсөн сарын 30-нд хийсэн мэдэгдэлдээ “ОХУ, АНУ хоёр тийм зэвсэглэлээ хязгаарлах гэрээний та­лаарх шийдвэрээ одоо гаргах ёстой” гэжээ.

“Хугацаа нь дуусаж буй гэрээг бид сунгах ёстой. Ийм алхам хийх үү, үгүй юү?” гэсэн асуултыг тэрбээр тавьсан. Энэ гэрээний талаар Вашингтонд Москвагаас тавих асуулт бий талаар ОХУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн сарын эхээр анх удаа мэдэгдсэн. “Уг гэрээний хүрээнд зөөгч нисэх болон шумбагч онгоцоо, мөн пуужин харвах төхөөрөмжийг өөрчлөхийг хүсэж буйгаа АНУ гэнэт мэдэгдсэн. Зарчмын хувьд үүнийг гэрээнд тусгасан. Гэхдээ нөгөө тал буюу ОХУ зөвшөөрвөл тийм өөрчлөлт хийж болох талаар уг баримт бичигт заасан байгаа. Хүчин чадлыг нь сэргээх асуудал хөндөгдөхгүй гэд­гийг ч нотлох ёстой. Цөмийн зэв­сэгт ашиглахаар дахин өөрчлөх ёсгүй гэсэн үг. Одоогоор тийм нотолгоо бидэнд алга” гэж Оросын Төрийн тэргүүн мэдэгджээ.

“Үүнд л Оросын тал санаа зовж байна” гэж В.Путин хэлсэн юм. “Гэхдээ яриа хэлэлцээ хийж байна. Нааштайгаар шийдэгдэнэ хэмээн найдаж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ. Америкийн чухам ямар төслийн талаар Москвад эргэлзээ төрөөд буйг Оросын албаны хүмүүс тодруулаа­гүй байна. ОХУ-ын Стратегийн зориулалттай пуужинт цэргийн Ерөнхий штабын дарга асан, хурандаа генерал Виктор Есиний хэлснээр, америкчууд стратегийн бөмбөгдөгч, пуужин тээгч “Boeing B-52 Stratofortress” нисэх онгоцоо техникийн талаас нь өөрчилж чадна. Ийм онгоцоо дуунаас хурдан стратегийн бөмбөгдөгч “Rockwell B-1 Lancer” онгоц болгож чадсаныг тэрбээр жишээ болгосон байна.

Үүний сацуу атомын шумбагч “Охайо” загварын хөлөг онгоцон дахь пуужин харвах төхөөрөмжөө ч өөрчлөх боломжтой. Ингэхийн тулд ОХУ-аас зөвшөөрөл авах ёстой гэдгийг хурандаа генерал онцлон тэмдэглэжээ. Тэгвэл Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн тэргүүн, академис Алексей Арбатов уг гэрээг АНУын одоогийн эрх баригчид сунгана гэдэгт эргэлзэж байна. “Өмнөх засаг захиргаагаа, тухайлбал, Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хо­рогдуулах болон хязгаарлах талаар авах арга хэмжээний тухай 2010 оны гэрээг Д.Трамд шүүмжлэх бодлого баримталж буй. Тэгээд ч “муу” гэсэн гэрээгээ сунгах нь утгагүй. Гэхдээ Д.Трампаас ямар ч шийд гарч мэднэ” хэмээн шинжээч тэмдэглэсэн байна.

Зэвсэглэлийг цаашид хорогдуулах саналыг Д.Трамп хүлээж авахгүй гэнэ. Энд тэмдэглэхэд, 2013 оны зун тэр үеийн Ерөнхийлөгч Барак Обама гэрээний босго үзүүлэлтэй харьцуулахад Америк, Оросын цөмийн зэвсгийн тоог гуравны нэг хувиар цөөрүүлэх, тэрчлэн тактикийн цөмийн зэвсгийг хорогдуулах хэтийн төлвийг хэлэлцэх санал тавьсан. Гэвч пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем зэрэг салбарын талаарх санал зөрөлдөөнөө цаашид зэвсэг хураах тухай шийд­вэр гаргахаасаа өмнө зохицуулах хэрэгтэй хэмээн Оросын тал уг са­налыг хүлээж авахаас татгалзсан.

Өнгөрсөн бямба гаригт нийтэлсэн “АНУ-ын цөмийн бодлогын тойм” гэ­сэн баримт бичгээс үзвэл, дэлхийн байдал тогтворгүй байгаагийн улмаас Вашингтон одоогоор зэвсэглэлээ нэмж хорогдуулах тухай ярихад бэлэн бус байна. Гэхдээ ОХУ-д шинэ гэрээ бай­гуулах нь ашиггүй гэдэгт А.Арбатов итгэлтэй байна. “Ирэх 10 жилд төлөвлөсөн ёсоор хийх АНУ цөмийн хүчний шинэчлэл нь тодорхой зааг хязгаартай байх нь бидэнд маш чухал. Нэмж хорогдуулах нь бус, яаж тооцох нь чухал” хэмээн тэрбээр мэдэгджээ. Түүний хэлснээр, ОХУ улс төр, аюулгүй байдлын үүднээс санаачилгыг гартаа авах нь зүйтэй гэнэ.

Өнөөдөр сонин


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих