Хурдын Цогоо бор дарснаас татгалзжээ

Хэсэг гитараа алдаж шаталтад орсон тус хамтлагийнхан удалгүй “Best of Hurd” тоглолтоо үзэгчдэдээ хүргэхээр бэлтгээд тун завгүй явна.

Шинэ жил хаяанд тулсан дөхсөн энэ үед нэлээд дуулиан шуугиантай байсан “Хурд” хамтлагийнхан залуус ирэх шинэ жилээр өсвөр насныханд зөв үлгэр дууриал үзүүлэхээр шийдэж 2012 оноо нэг ширхэг ч архи сархадгүйгээр угтахаар шийдсэн гэнэ.

Түүнчлэн “Хурд” хамтлагийн залууст цаашдаа ч бор дарснаас холхон явж зөв амьдралыг суртчилах болсоноо залууст цухуйлгах болсон байна. Тэр дундаа “Хурд” хамтлагийн дуучин Төмөрцог хэдэн жилийн өмнө нь “бор дарс” нэлээд хүртчихдэг нэгэн байсныг байрныхан нь анддаггүй гэдэг. Энэ мэт явдлуудаас улбаалан шинэ оноо архигүй тэмдэглэхийг “Хурд”-ынхан уриалсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих