Нүүрснээс салах бодлогод учирсан бэрхшээл

221395-02022018-1517536638-1052764550-6Бүс нутгийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ болон нүүрсний цахилгаан станцуудаас байгаль орчинд учруулах нөлөөнд түгшсэн иргэдийн эсэргүүцэл Зүүн өмнөд Азийн орнуудын Засгийн газрууд мухардалд хүргэв.

Ашиг сонирхлын энэхүү зөрчлийг хэрхэн шийдвэрлэх нь тус улсад цахилгаан станц барих зөвшөөрөл авсан үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа хэрхэх, эрчим хүчний үнэ яаж өөрчлөгдөх зэргийг шийдвэрлэх гол хүчин зүйл болох юм. Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча өнгөрсөн арваннэгдүгээр сард тус улсын өмнөдөд орших Сонкла мужид зочлох үеэр нүүрсний цахилгаан станц байгуулахыг эсэргүүцсэн жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн юм. Мөргөлдөөний улмаас 15 хүнийг баривчилсан.

Юутай ч жагсагчид ялсан бололтой

Юутай ч жагсагчид ялсан бололтой. Сонкла, Краби хэмээх хоёр мужид байгуулах нүүрсний цахилгаан станцын төсөл хэрэг дээрээ зогсов. Эрх баригчид анх Краби мужийн цахилгаан станцыг 2019, Сонкла мужийнхыг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байжээ. Энэхүү хоёр станц Тайландын өмнөдөд үүсээд буй эрчим хүчний хомсдолыг нөхөхөд чухал үүрэгтэй. Нийт 2.8 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх уг хоёр станц 2036 он гэхэд Тайландын эрчим хүчний хангамжийг 10 хувиар ихэсгэх зорилтыг биелүүлэхэд хүрэлцэх хүчин чадалтай.

Гэтэл орон нутгийн иргэдийн эсэргүүцэл эрх баригчдын төлөвлөгөөг тасалдуулав. Нүүрсний цахилгаан станц байгуулах нь Тайландын цэргийнхний хүчирхэг дэглэм – хунтад хүртэл хүнд ажил болж хувирлаа.Эрчим хүчний дутагдал нь хөрш Мьянмар дахь үйлдвэржүүлэлтийн гол саад. Гэтэл энэ улсын иргэд хүртэл нүүрсний цахилгаан станцыг эсэргүүцдэг.

Японы Toyo Engineering, Тайландын Italian-Thai Development хоёрын хамтарсан TTCL компани 2.8 тэрбум ам.долларын өртгөөр Мон мужид нүүрсний цахилгаан станц байгуулахаар бүр 2015 онд гэрээ байгуулжээ. Иргэдийн эсэргүүцлийн давалгаа уг төслийг хоёр жилийн дараа бүрэн зогсоов.Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг нь үлэмж бууруулахын тулд цахилгаан станцад орчин үеийн “нэн дэвшилтэт, хэт супер” технологи ашиглахаа Японы Засгийн газар амлажээ. Япончуудын тайлбар эсэргүүцэгчдийг тайвшруулж дийлсэнгүй. Нүүрсээр ажилладаг юм бол утаа тортог ялгаруулж таарна хэмээн иргэд хариу өгсөн байна.

TTCL зэргэлдээх Кайин мужид мөн л 2.8 тэрбум ам.доллараар нүүрсний цахилгаан станц байгуулах төслийн гүйцэтгэгч нь. Орон нутгийн удирдлага уг төслийг эдийн засгийн өсөлтөд амин чухал үүрэгтэй хэмээн үзэж дэмждэг. Гэтэл иргэдийн дунд шинээр цахилгаан станц байгуулахыг эсэргүүцэгчид ихэссээр. Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) тооцоогоор Зүүн өмнөд Ази 2016 онд 918 тэрбум кВт-цаг эрчим хүч үйлдвэрлэсэн нь Японыхтой тэнцүү, 2000 оныхоос 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. Эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хэмжээ ч 21-ээс 35 хувь болж суга үсэрчээ.

Дизель түлшний хэрэглээ багассан ч нүүрсний хэрэглээ өслөө

Гэтэл 2016 онд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд байгалийн хий 40, сэргээгдэх эрчим хүч 20 хүрэхгүй хувьтай байсан нь 2000 оноос хойш байдал өөрчлөгдөөгүйг харуулав. Дизель түлшний хэрэглээ багассан ч нүүрсний хэрэглээ өслөө. Ялангуяа байгалийн хийн нөөцгүй Тайланд нүүрсний зүг улам эргэсээр. Зүүн өмнөд Азийн орнуудад тулгарч буй нийтлэг бэрхшээл бол олон улсын худалдаанд төлбөрийн тэнцэл барих явдал. Бүс нутгийн орнуудад автомашины хэрэглээ эрс өссөнөөс үүдэн нефтийн бүтээгдэхүүн импортлох нь ихэссээр. Иймд газрын тос импортоор авдаг эдгээр орон хямд нүүрсийг цахилгааны станцуудаа тэжээх ганц арга хэмээн үздэг.

Зүүн өмнөд Азийн орнууд 2040 он гэхэд 2016 оны үзүүлэлтээс хоёр дахин их буюу 2.2 их наяд кВт-цаг эрчим хүч үйлдвэрлэх тооцоог IEA гаргаад байна. Энэхүү эрчим хүчний 40 хувь нь нүүрсэнд оногдох юм. Уур амьсгалын өөрчлөлтөд түгших түгшүүр дэлхий нийтийн бодлыг нүүрсний эсрэг эргүүлсэн ч Зүүн өмнөд Азийн орнуудын Засгийн газар тусдаа бодлого баримталсаар. Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээ багасгаж байна.

Харин Вьетнамд Тайландынх шиг төлөвлөгөө байхгүй. Ганц намын удирдлага дор хөгжиж буй тус улс 2030 он гэхэд нүүрсний цахилгаан станцынхаа тоог 40 хүргэх зорилттой. Гэхдээ тус улсад хэрэгжүүлэх төслүүдийн 90 хувийг Хятадын компаниуд гартаа авсан нь төлөвлөлт, аюулгүйн механизмын хувьд учир дутагдалтай. Эдүгээ Зүүн өмнөд Азийн орнууд эрчим хүч импортлохоосоо илүүгээр экспортолдог. Тус бүс нутагт шатдаг хийн эрэлт 2020 он гэхэд нийлүүлэлтээ гүйцэж түрүүлэх тул экспортлохоосоо илүү импортлогч болж хувирна. Нүүрсний экспорт, импорт ч 2040 он гэхэд бүс нутагт мөн адил өөрчлөгдөнө.

 Хироши Котани 

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: Franklin Огноо: 4 September 2018

Qui dispute par plaisir,

Сэтгэгдэл бичих